Сүүлд уншсан богино хэмжээний 2 ном BOOK REVIEW

Монсудараас гаргаж буй “Утга зохиолын цуврал”-ын нэг хэсэг болох 2 номыг уншлаа.
 1. Михаэль Коолхаас (Michael Kohlhaas)– Хайнрих Фон Клайст(Герман уран зохиолч)
Би яг GOT үзэснийхээ дараа уншиж эхэлсэнлдээ. Дайн тулаан цус ургасан тэмцэлийг харсаар байгаад нүд маань бараг дасчихсан бололтой байсан байна. Энэхүү зохиолд өрнөх тулаан болоод тэмцэл нь ердөө нэг энгийн жижиг тулаан л байна, шалихгүй эд  гэж бодогдсоор байгаад ном дууслаа. GOT-той харьцуулж болохгүй байж. Өөрийн эрхгүй харьцуулан төсөөлөөд байсан миний энэ толгойг уу.  Гэвч гол дүрийн өрнүүлэх тэмцэл тэр үеийн амьдралд хичнээн хүндээр тусаж байсныг гайхах юмгүй.
Одоогийн амьдралаар бодвол танай 5 өрөө байрыг үнэтэй машинтай чинь цуг нэг нөхөр зальдаж авчихаад чи түүний араас шүүхдсэн ч зальт этгээд танил талаараа таныг нухчин дараад байвал ямар шударга бус хэцүү байх бол.
Чухамдаа энэ үйл явдал л 16-р зууны үед өрнөх ба тэр үеийн үнэт зүйлс нь сайхан тарга тэвээрэг сайтай морьд байж ээ. Энэ зохиолоор хийсэн  Michael Kohlhaas
киног нь харин үзчих хэрэгтэй санагдлаа.
Goodreads дээр миний өгсөн оноо нь 5аас 2.IMG_0035
2.Люмпены тууж (Lumpen novelita)- Роберто Боланью(Roberto Bolano) (Латин Америк уран зохиолч)
Эхний номыг уншсаны дараагаар араас нь үргэлжлүүлээд уншсан чинь арай л илүү сонирхолтой үйл явдалтай сэтгэл татсан зохиол байв. Магадгүй биеэ үнэлэлт  болоод өнчин хүүхдүүдийн тухай зохиол болохоор за байз энэ чинь юу билээ гээд зорин уншсан байх.
Амьдралд байдаг хэцүү асуудлыг хөндөн хэрэв ийм тохиолдолд орвол нээрээ чи юу хийж чадах байсан юм? гэсэн асуултыг өөртөө тавихуйц зохиол байна.
  • Хорвоо дээр хоёулахнаа өнчин хоцорвол чи юу хийж амиа зогоох вэ?
  • Бүр их сургууль байтугай 10 жилээ ч төгсөөгүй байтал тийм зүйл болвол яах вэ?
  • Орчин үеийн энэ хатуу нийгэм чамайг хэрхэн хүлээн авах бол?
  • Солонгос драмагаар бол бас л зовчихсон амьдралыг илэрхийлж болнодоо.
  • Гэхдээ хэнд ч гомдож өширхөхгүйгээр шүд зуун босон тэмцэж чадах уу чи?
  • Эсвэл бууж өгөөд үхлийг сонгох уу?
Бодоод үзэх хэрэгтэй л юмдаа.
Өөрийгөө бусдын оронд тавьж олон талаас нь бодох нь магадгүй ухаантай болоход тусалдаг ч юм билүү. Харин уран зохиолын ном л бидэнд ийм эрх чөлөөг олгох юмдаа.
Goodreads дээр миний өгсөн оноо нь 5аас 3 оноо.
IMG_0036
Уг зохиолоор хийсэн IL FUTURO киног харин битгий үзээрэй. Би trailer-ийг нь үзээд л ном нь хамаагүй дээр юм байна гэж бодсон.

Энэхүү 2  номыг уншиж дууссаныхаа дараа тус ном тус бүрт бичсэн  Unread сайтын ревьюд үнэхээр сэтгэл дундуур үлдсэн шүү. Номын өмнөх үгийг хуулаад биччихвэл л ревью болчихдог гэж бодохгүй байна.  Тийм ч үүднээс номоос өөрт төрсөн бодол эргэцүүлэлээ бичлээ. Харин та 5 онооноос хэдийг өгсөнөөр нь унших эсэхээ шийдэж болох юм.

2017.08.31 өдөр уншиж дуусгав.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s