July, August 2017 review

Амархаараа нэг амарлаа. Амраад амьдрал дээрдэггүй юм байна. Богино хугацааны үр дүнтэй амралт л толгойгоо сэргээхэд тусалдаг бололтой. Завгүй байхдаа л илүү үр бүтээлтэй бас цагаа дэмий үрдэггүй юм байна. Нэг их сайхан тухтай ном уншаад кофе  уугаад бодох санах зүйлгүй суухсан гэж их хүсдэг байсан ч яг тийм байдлаар нэг сар за ядаж 14 хоног болоход л амралтын ядаргаа тусдаг юм байна.
Monthly check
Өнгөрөгч 2 сард:
  1. Монгол яваад ирсээн. Эх оронтой байх ч сайхан юм аа. Тэрэлж ёстой сайхан байналээ. Ямар ч их хөгжөөд яасан ч сайхан болчихсон юм. Сүрхий сүрхий ресорт, их нэмж лоджууд баригдсан байналээ.  Энэ хугацаанд орчуулга хийж хэд хоногийг өнгөрөөсөн. Жуулчидыг харж хандаж, халамжлан аятай тухтай авч явах гэдэг чинь бас амаргүй юм байналээ.
  2. Өөр нэг голдоо ортол харамссан зүйл бол буруу шийдвэр гаргасан минь байлаа. Монголд очихдоо өдөр хоногоо яс нарийн төлөвлөхгүй бол очихоороо назгайрчихаад байдаг ямар нэг увдис тэнд байна. Тэгээд би яагаачгүй эрт 13 хоночихоод л хүрээд ирсээн. Онгоц хөөрөх үед Монголоосоо явмааргүй л байсандаа. Хурдан эргэж очоод цаг заваа гаргамаар байгаа зүйлс зөндөө л байх юм.
  3. Сүүлийн 6 сар ноцолдсон номоо дуусгасан байна.  “Очир эрхшээгч” романтэмдэглэл бичсэн байгаа. Заавал унших хэрэгтэй байсан байналээ. Нийтдээ гуравхан ном уншсан. Ууг нь 6г уншина гэж мөрөөдөөд байсанлдаа. Яаж хүмүүс 7 хоногт нэг ном уншаад байна аа?
2017 oны 8 сар 27 өдөр 
Зууны гэх тодотголтой хамгийн өндөр шагналын сантай, хамгийн олон үзэгчтэй Флойд Мэйвэдер болон Коннор Мкрегор 2ын тулаан үзлээ. Намайг хийх юм аа олон байхад тэнд хүмүүс 300 сая долларын төлөө тулалдаж байнашдээ.
Юу гэсэн үг вэ 300 сая доллар зөвхөн нэг тулаан. Хархны зам буюу цалингаас цалингийн хооронд яваад хэзээ ч  олохгүй  мөнгийг харин  хүмүүс чаддаг юм аа хийгээд олж байна.
Гайхалтай байгаа биз. Тиймээс чаддаг юм аа эртхэн олчих хэрэгтэй байгаа юмшдээ.
Сайн зодолддог бол тулаан аа, сайн зурдаг бол зурагаа зураад л.., амьдрал их энгийн ч юм шиг.
Monthly Highlight
Амьдрал маань бүр вертуал болохоо шахаад байгаа нь GOT, FRIENDS-с болоод байсан байхаа.
Өвөл айсуй. 2 жил киногоо хүлээнэ гэхээр л..,
За тэгээд одоо он дуусахад 4 сар л үлдлээдээ. Цаг хугацаа ч нисэж өгөх юмдаа.
2017.08.31
See you around
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s