Мөнгөний тухай хамгийн чухал ярианууд BOOK REVIEW

Аав маань намайг эрэгтэй хүүхэдтэй уулзахаар явахад “Даалгаснаас дайлсан нь дээр” гээд илүү мөнгө өгдөг байж билээ. /Сайбара Риэко/

Японд байр авах мөнгөөр тоглоод алдчихсан гэдэг ч бас л тэ..,
Энэ хөөрхөн, жижигхэн, энгийн бас агуулга сайтай номыг уншаад өөрөө ухаарсан бодол мэдрэмж болоод бодож явдаг зүйлсээ бичмээр санагдлаа.
Мөнгөөр байр, машин, эдлэл хэрэглэл, эрх мэдэл худалдаж аваад аятай тухтай амьдардаг юм байна гэж боддог байж. Яг үнэндээ мөнгөөр эрх чөлөөг худалдаж авдаг юм байна.  Эрдэм мэдлэгийг ч худалдаж авна.  Гэхдээ хамгийн гол нь хэн ч юу гэх ч үгүй өөрийн дураар хүссэнээ хийх эрх чөлөөг авдаг.
Өөрөө ажил хийгээд цалингаа аваад тэрүүгээрээ өөртөө хүссэн юм аа худалдаж авах тэр үед л том болох гэдэг чинь энэ юм байна аа гэсэн тийм нэг мэдрэмж  төрдөг. Өөрийгөө болгож эхлэх тэр мөчид л аав ээжээсээ мөнгө авахгүй байгаадаа өөрөөрөө бахархдаг юм байналээ.
Эцэг эх чинь чамайг насан үүрд үхэн үхтэл чинь үргэлж халаасны мөнгө өгөөд байхгүйлдээ. Чи хөгширөөд тэтгэвэрт гарах тухай бодож үзсэн үү?
65 жил нэг юм хийж бүтээж, гавъяа байгуулсан л байхгүй бол төр засаг чамд зүгээр мөнгө өгөхгүйшдээ.
Залуугаасаа чи өөрөө аав ээжийн бэлдэж өгсөн суурин дээр өсөж өндийж гэр бүлийнхээ нэр хүндээ өргөж явах хэрэгтэй.
Эцэг эх нь хичнээн хөдөлмөрч хүмүүс билээ. Харин хүүхдүүд нь гэж арчаагүй юмнууд гэж хэлүүлмээргүй л байгаа биздээ.
Хүний мөнгө бол хүний л мөнгө. Хичнээн чи хэрэглэж байсан ч.
Гадуур гараад хоол идээд найзуудтайгаа суухад л дор хаяж 50с 100 мянга, за тэгээд тансаглаад хүн дайлаад байвал ердөө л нэг хоолны мөнгө болношдээ. Тэгж бодоход ажил хийхгүйгээр брэндлэг амьдраад хэтэрхий “Cool” хүн болох гээд гүйгээд байвал мөнгө шиг амархан үрэгдэх юм байхгүйшдээ.

Өөрөө мөнгө олоод ирэхээр хорхой хүргэмээр юм зөндөө гарч ирнэ. Дэлгүүр орохоор “Намайг ав”  “Намайг ав” гэсэн гоё ганган хувцас хэрэглэлүүд. Супермаркет орсон ч  “Намайг авч ид” “Намайг авч ид” гэсэн гоё сайхан юмнууд.

Тэгээд л өөрөө олсон юм чинь яадын бэ авч иднээ, авч өмсөнөө гэж бодоол ирээдүйгээ бодохгүй дуустал нь үрчихдэг. Дахиад ажил хийгээл олчихноо олчих юм чинь гэж бодогдоод.
Түрүүвчээ хоосон болтол картаа 0 вонтой болох хүртэл үрэх л тэнэг.  Би олон ч удаа төлөвлөгөө хадгаламжгүй хүн бол ерөөсөө мөнгө олсон ч олоогүйтэй л адил юм байна аа гээд л харамссандаа.
Яахав тэгээд өвчин зовлон гэнэтийн өөрчлөлт тохиолдоход эсвэл заавал хар бараан ч  биш  гэнэт гадаадруу сурах ч юмуу маш хэрэгтэй сургалтанд хамрагдах зэрэг чухал үед хэрэглэх хадгаламжийн дэвтэртэй байх хэрэгтэй. Дээр нь нэмээд ерөөсөө гар хүрдэггүй гэхдээ сар бүр тогтмол мөнгө хийдэг хадгаламжтай байх хэрэгтэй. Тэрийгээ заавал хүмүүст зарлаад байх хэрэгггүй. Өөрөөсөө ч нуучихгүйюу. Амьдралд юу ч тохиож болох болохоор олон хадгаламжтай байх хэрэгтэй гэж бодогдоод байдаг юм.

Эмэгтэй хүн бол гэр бүл болон санхүүгээ нэгтгэсэн ч гэсэн хувьдаа хадгаламжтай орлоготой  байж тэрийгээ дураараа зарцуулж чадаж байж л сайхан байж чадна. Мөнгө сэтгэл санаатай шууд холбоотой байдаг болохоор.


      Сүүлийн үед “Лизинг”-д дуртай болоод байгаа. Нэг удаа  хамаг юмаа шавхаснаас цувруулаад төлчихвөл амар ч юм шиг. Харин том хөдлөхгүй бол орчин үед будаа агшаашчаа хүртэл зээлээр авж болдог болсон болохоор баахан өрийн дарамтанд орвол хэцүү.

Лизинг бол хүнээс мөнгө зээлэх биш өөрөөсөө зээлж байгаа хэрэг болохоор бусдын итгэлийг алдаад  “Өрөө өгдөггүй Өөдгүй новш” гэж хэлүүлэхээс хамгаална.
Гэхдээ 10 саяар машин авах байсан бол тэр мөнгөөр өчнөөн олон юм лизингдэж авч болно. Утас, laptop camera гээд л. Солонгосд бол будаа агшаагч байтугай дотуур хувцасаа хүртэл лизингдэж авч болдог. Ичээд байх юм биш. Энэ чинь л амьдрал шүү дээ.( Оогий стайл)

Нэг зэрэг баахан шинэ юмтай болж болох ч өрийн дарамт их болохоор өөрөө л өөрийнхөө тарьсан үйлийн лайгаа эдлэнэ гэдэг шиг өөрөө л төлнөшдээ.


 Би хүнээс мөнгө зээлэх дургүй зээлдүүлэх ч дургүй. Хүнээс зээлсэн мөнгө орж ирсэн шигээ хурдан алга болчихоод байдаг юм. Найз байсан ч мөнгө зээлж аваад эсвэл мөнгө зээлдүүлээд найз байх аа больчихдог. Мөнгө тийм л чухал.
Хүмүүс чинь бас яг маргааш өгнө гэчихээд дараа нь мөнгөө нэхээд үхэх гээд байгаа юмдаа гэж мөнгө зээлсэн найзаа муулна. Тэгээд хамт өнгөрүүлсэн гэрэлт дурсамж нөхөрлөл үгүй болчихдог юм байналээ. Өөрийн биеэр үзэж явна.

Бас нээрээ хамт олон  дунд түрүүвчээ нуудаг хүмүүс ч жаахан онцгүйл байдаг юмдаа. Аль болох төлөхгүй гэх гээд байдаг нэг тийм хүмүүс. Facebook дээр байрныхаа зээлийг Баттулгаар төлүүлнэ гэх хүнч байж л байна. Тэрний ууж идсэнийг яахаараа төлдөг билээ…бас л гайхалтай шүү хүмүүс нээрээ.
      Миний нэг танил залуу байдаг юмлдаа. Манай хүн бол аман дээрээ охидуудыг уяраагч чухам л амьтан. Харин дандаа л түрүүвчээ гэртээ орхичихдог муу зуршилтай.  Би ч олон удаа дааж байсандаа. Өө чи өгчихсөн үү гэснээ дараа нь найз нь даана аа гэчихээд дахиад таарахад дахиад л даалгуулдаг. Гэхдээ яахав хөөрхий хүнд гэмгүй сайхан сэтгэлтэй юм байгаа юм.
Би бол эрэгтэй хүнийг эдийн засгийн чадвартай байх хэрэгтэй өөрийн гээд өмчилж байгаа бүсгүйн санхүүг бүрэн хариуцах ёстой гэж боддог. Эрэгтэй хүний хувьд бол мөнгө бол баян гэсэн утгаараа бус харин эелдэг зан, чадвар хийгээд хамгийн гол нь сэтгэлийг харуулдаг. Үерхдэггүй ч эмэгтэй найздаа ганц аяга кофе ганц хоол аваад өгөхөд тэр залуу ядуурдаггүй л байхгүйюу. Эсрэгээрээ нээх мөнгөө хэмнээд байдаггүй л байхгүйюу. Мөнгө бол сэтгэл, Хэр зэрэг үнэтэй зүйлийг худалдаж авч өгч байна вэ гэдэгтээ биш хэр үнэтэй цагийг таньд хэдэн төгрөгөөр худалдаж авч өгч байна вэ гэдэг л юмдаа.
Найзуудтайгаа байхдаа аль болох л их мөнгө гаргаж байгаарай. Мөнгөө чухал хүмүүсд үрлээ гээд тэрнээс ч илүү үнэ цэнийг олж болдог.
 Бүгдээрээ мөнгө гаргаж байгаа үед бусдаасаа арай илүүг гаргаж байгаарай. Тэглээ гээд хохирох юм байхгүй. Байгаа үедээ төлжил байх хэрэгтэй.
Даалгуулсан бол сэтгэлд хоногштол баярлалаа гээд хэлчих хэрэгтэй. Тэр үгийг чинь сонсох гэж л даасан ч байж болношдээ.
Хааяадаа ч тооцоогоо яг  сайхан тэнцүү хуваагаад төлчихдөг хүмүүс ч амар байдаг шүү.

Бусдын мөнгийг хайрлана гэдэг бол бусдын сэтгэлийг хайрлана гэсэн үг. Тиймээс аав ээжийнхээ сэтгэлийг хайрлаарай.

Яаж ч хичээгээд хийж чадахгүй үнэтэй сайхан зүйлсийг чиний инээмсэглэл, баяр хөөрийг чинь харах гэж л хурдан гэгч нь  аваад өгдөг юм шүү. Харин “Давар” гэж бол биш..,


Найзаасаа 500 төгрөг зээлсэн  байсан ч хурдан аль болох хурдан буцааж өгвөл чиний үнэлэмж өсдөг гэж боддог. 500 хан юм чинь яадаг юм бэ гээд өгөхгүй байж л болох ч заавал буцааж өгөх хэрэгтэй. Тэгвэл тэр найз маань 500 байсан ч буцааж өгдөг гээд нэг тийм итгэл үүсдэг. Харин тэр 500-г өгөхгүй бол сөрөг юм үүсч ч болно.

 Миний мэдэхээр мөнгө хэмнэх шилдэг арга бол үнэтэй зүйл худалдаж авах.
Үнэ дагаж чанар гэдэг бол энэ брендлэг ертөнцөд үнэнлдээ. Тийм болохоор нэг мөсөн үнэтэй чанартайг нь авчихбал амар байдаг юм байна. Ядаж нөгөө авсан юм нь эвдэрч хэмхрээд урагдаж миараад байхгүй хэдэн жилээ даадаг юм. Ядаж нэг  гайгүй цүнх хэдэн жил болдгыг мэдэж байгаа биздээ.
Тиймээс хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө чанарыг худалдаж авбал чи ядаж өөрөө чанартай амьдарнадаа.
Номоос хамгийн их таалагдсан 2 гол санаа байлаа.
  1. Цагийн ажил, дэлхийгээр аялах бол хүүхдийн хувьд заавал үзэх ёстой хичээл шүү.
  2. Ажиллана гэдэг бол амьдарна гэсэн үг.

Миний өгсөн оноо 5 аас 4 оноо.

 

Харамч хүн хамгийн үрэлгэн.

Танантара

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s