Далайн ёроолыг харсан нь(SNORKELING хийсэн туршлагаас)

2017.05сарын 10-15 хооронд:
Филиппин улс Миндорин муж Puerta galera эрэгийн Aninuan эрэгт байрлах Sunset resortоос өглөөний 6 цагт дунд оврын завинд суугаад хөдөллөө.
  Нэг нь 60 настай бусад нь 30аас доош насны эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэй 4лөө яваваа. Далайн ёроолыг илүү үзэсгэлэнтэйгээр харах гэж ойролцоогоор 5 орчим км явсны эцэст завиа зогсоогоод усан доорхыг харах зориулалттай шил амьсгалыг төхөөрөмж аврах хантаазыг өмсөж бэлдээд тун удалгүй усруу үсэрцгээв.
19756474_1681109425307521_1649814970826104443_n
Би амьсгалын төхөөрөмжийг амандаа зүүхэд л хамраараа амьсгалж чадахгүй амаараа амьсгалах болохоор шууд сандарчихсан. Тэгээд зөв амьсгалж чадахгүй байсан хэвээрээ усруу үсрээд шил нь цантаад юу ч харагдахгүй дээрээс нь бүр эгээл үхэх нь гэсэн аятай сандраад ёстой будилж өгөв өө.
Тэгсэн чинь завин дээр үлдсэн хэсэг маань хоорондоо Монголоос ирсэн тэнд далай байхгүй ингэх нь аргагүй гэж ярихыг сонсоод ичиж байсан ч, улсынхаа нэрийг бодоод усан дотор удаан байхыг хичээсээн хичээсэн. Үнэхээр шүү!
Ер нь одоо бодоход ичиж үхмээр онигоо болсонлдоо.
Буцаж завиндаа суугаад амьсгаа аваад сайн гэгч нь тайвширч аваад 2 хүний завинд суугаад илүү үзэсгэлэнтэй  хэсгийг харахаар явсан.
 Амьсгалах төхөөрөмжөө зүүгээд усанд толгойгоо хийн ердөө нэгхэн удаа далайн ёроолыг харахад дахиад хэзээч нүдээ салгамааргүй санагдсан.
Ямар гоё ямар үзэсгэлэнтэй бас хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс далайн ёроолд байдаг юм бэ!
Далайн амьдралыг Немо Дорехоноор л төсөөлдөг байсан юм байнэлээ. Юун тэр кино!
 Усан дотор найган бүжих загаснууд, ургамал, амьтад тэдгээрийн хаант улс нүд бүлтийлгэж сэтгэл баясган “Би хаана төрөө вэ?” гэж л уулга алдмаар.., Xараад л хараад л хэзээ ч уйдхааргүй.
li-yang-138310
 Snorkeling нь дээрхи зураг шиг далайн ёроолруу шумбахаас арай өөр бөгөөд та аврах хантааз болоод төхөөрөмжүүдийг зүүн усанд толгойгоо дүрснээр далайн ёроолын гүнийг харах боломж бүрдэнэ.
Та хэрвээ далайруу аялавал заавал бүр заавал ёроолыг хараарай гэж зөвлөмөөр байна. Таны оюун бодол нүд чинь нээгдээд нэг тийм хорвоог өөрөөр харах мэдрэмж төрнө.
Ялангуяа бидэн шиг хуурай газрын хүмүүс бол далайг харж мэдэрч бүр дотор нь орж бие сэтгэлээрээ мэдэрч үзэх хэрэгтэй. 2, 3хаан настай далайн эрэг дээр тоглох хүүхдүүдийг хараад би ч их холоос ирждээ гэж бодогдож байлаа.
19905188_1681109451974185_4679062925775683177_n
Дараагийн удаад илүү удаан далайн ёроолыг харж мөн дайвинг хийж загас хооллон, далайн ёроолд тугаа мандуулж аварга загастай цуг сэлэхийг хүсэж байна.
Бүгдээрээ усанд сайн сэлж сурцгаая.
Танантара
Advertisements

One thought on “Далайн ёроолыг харсан нь(SNORKELING хийсэн туршлагаас)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s