5р сард би юу хийсэн бэ? (BYE BYE MAY)

Хүүе ээ хүмүүсээ нэг мэдсэн 2017 он талдаа орчлоошдээ. Бүгдээрээ ажил амралтын балансаа бариад зав зайгүй л гүйцгээж байгаа байхдаа. Би энэ сард ёстой түмэн завгүй байлаа. Товчхондоо сарын эхээр аялалд яваад буцаж ирэнгүүт шалгалт шүүлэг, хичээл ном овоорчихсоны дээр 2,3 их сургуульд ярилцлага өгж
дуусаагүй байтал хичээл амраад шалгалтуудаар бөмбөгдүүлэв.
Тун удалгүй Филлипинээс дүү маань ирээд гадуур цуг явж эндхийг танилцуулаад буцаагаад үдэж өгөв. Завсраар нь нэг контэйнер Монголруу ачуулах ажил амжуулаад авсан. Дундуур нь бас цагийн ажил хийгээстэй. Явж явж нэг юм сарын сүүлээр визны ажил хөөцөлдөж байтал энэ сар аль хэдийн дууссан байлаа. АЙМАР ХУРДАН!
Monthly check
  • Snorkeling хийж үзсэн- Бичвэр оруулна.18765590_1637735822978215_965246765592834431_n
  • Цэцгээгийн хоолны дэглэм- 2 дахь хоногоос үргэлжлүүлж чадаагүй орхисон.
  • Аялалд гарсан. 3дахь удаагаа Филиппин  улсыг зорьсондоо. Бичвэр оруулна.18765931_1637735809644883_2161501988159504923_n
  • Олон чухал шийдвэр гаргасан. Дурьдах нь илүүц биз.

П.Анужингийн Эрүүлд хүрэх зам их энгийн гэдэг номыг уншиж байна. Бараг хариугүй дуусаж байгаа. Нэг суугаад л дуусхар нимгэн жижиг ном байналээ. Надруу ном илгээсэн дүүдээ маш их баярлалаа. Дашрамд хэлэхэд.

Сэтгэл санааны хувьд дахиад өөрийгөө нэг шат ахиулах хэрэгцээ гараад байна. Өөрчлөлт хиймээр байна. Юу юм мэдэхгүй зүгээр л өөр хүн болмоор байна. Ганцаараа аялалд гармаар ч юм шиг хүсэл төрөөд дотроосоо нэг зүйлийг аваад хаячихмаар санагдах юм.
Monthly highlight
Усан гаргууд сайн сэлж сурмаар байна. Би ч сэлдэглдээ. Гэхдээ далай шал өөр. Далайн ёроолийг харчихсан хүнд чинь усан бассейний 5 метрийн шал гайгүй л байна.
Би Монголоо санаж байна. Учиргүй гэр орон хоол ундаа санасан зүйл бишлдээ. Хүнд чинь эх орны агаар ус салхи үгүйлэгддэг юм байна. Нэг удаа хурдны зам дээр автобусанд суучихсан явж байхдаа бага зэрэг унтаад авмаар санагдаад Монгол дуу сонссон юм. Би нойр хүрэхгүй бол ээжийн бүүвэйн дуу гээд энэ дууг сонсхоор унтчихдаг юм. Тэгсэн цонхоор тусах барилга байшин гэрэлнүүдийг хараад хацар дагаад нулимс урсаад л байсан. Яагаад уйлснаа үнэхээр мэдэхгүй  байсан ч хэнийг биш зүгээр эх орноо санасан сэтгэл байсан юм билээ. Хааяа гэртээ очоод өрөөндөө ороод хаалгаа хаагаад хэзээ ч гармааргүй санагдах үе байдаг. Бас л эмо шүү.
 Яг одоо энэ цаг үед би ер нь эх орноосоо холдоод байгаагаа мэдрээд байгаа.
 Яаж вэ гэвэл маш олон хүмүүстэй холбоо тасарсан байна, цөөн найз гэр бүлийнхэнтэй холбогдож байна, тэр байтугай урлаг уран сайхан, хотын соёл, залуучуудын чиг хандлага, бодол сэтгэлгээнээс холдож байгаа, бүр холдчихсоноо анзаараад байгаа. Илүү Солонгос нийгэмд тэдний завгүй, хурдан шуурхай, төлөвлөгөөтэй амьдралд дасаж байна. Тэр бүү хэл онцгүй гээд хэзээ ч өмсөхгүй гэж боддог байсан Солонгос стилийн хувцасанд дуртай болж байнадаа. Сайн зүйл ч буй саар ч мөн байнадаа.
Бага зэрэг төлөвлөгөөнөөсөө хуваалцвал:
7 сард Монголдоо очоод өөрийгөө хөгжүүлэх хэд хэдэн сургалтанд сууна. Мөн эх орноороо аяламаар байна. Бас хаашаа юм үүргэвчтэй аялалд гармаар байгаа.
Сайн сайхныг хүсэе.
Танантара
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s