Traveled to the North Korean border Хойд Солонгосын хилрүү аялсан нь

Сөүл хотоос автобус хөлөглөөд хойд өмнөд Солонгосын хилийг зорьлоо. Ганцхан цаг зүүрмэглэхэд л 52-53 км зайд орших хилийн зурваст байрлах DMZ буюу 2 Солонгосын хилийн зурвасын хооронд цэрэг зэвсгийн хүч хэрэглэхийг хориглосон энх тайван бүст яваад очлоо. DMZ  бүсэд  энх тайван амар амгалан оршиж байна гэх хэдий ч яг очоод 2хон км цаана харагдах Хойд Солонгосын уулсыг хараад шууд л хэзээ мөдгүй дайн эхлэж  магадгүймдаа гэсэн түгшүүр тэй бодол төрсөндөө. Үүлэрхэг өдөр байсныг хэлэх үү цаанаа л нэг саарал гунигт дүр төрх.
4 автобус дүүрэн гадаад оюутнууд явсан болохоор автобус тус бүрт иргэний үнэмлэх гадаад паспортыг шалгаж байлаа. Автобусанд сууж очих хүмүүсийн нэрсийг урьдчилаад  мэдэгддэг юм байналээ.
Хилийн зурваст очоод юу хийсэн бэ гэвэл?
  1. Цэргийн дүрэмт хувцас хэрэглэл өмсөж үзэцгээж зураг хөрөгөө даруулцгаав.
  2. Цэргүүдийн зүүдэг хүзүүний зүүлтыг өөрсддөө урлан хүн бүр зүүлтэй болцгоов.
  3. Америкийн цэргийн бааз болоод сүүлийн үед хит болсон драмын зураг авалт болсон газартай танилцууллаа.

Тухайн хилийн зурваст алба хаан ажиллаж буй гадаад хүмүүст танилцуулга хийдэг цэргүүдийн англи хэл үнэхээр биширмээр байсан. Үнэхээрийн шүү.

Хойд Солонгосчууд газар доогуур хонгил ухан удаа дараа дайралт хийх гэж оролдсон ба нийт 4 тунел байдагийн 2 дахь тунелруу нь орж үзвээ.

Нийт 50 аад юм урт газрын гүнрүү орохдоо хамгаалалтын малгай өмсөх ба сайн засаж янзлан гэрэлтүүлэг хийжээ. Газрын гүнрүү явах тусам тунелийн өндөр намсч 2 талаас хавчаад буй мэт санагдаад урт нарийхан хонгил эцэс төгсгөлгүй үргэлжлэх ба амьсгаа давчдаад толгой эргээд төгсгөл хүртэл нь явж чадаагүй ээ. Засаж янзалсан гэрэлтүүлэгтэй тунел руу зүгээр алхаж ороход л тийм эвгүй байгаа юм чинь түүнийг ухсан Хойд Солонгосын хэдэн иргэн амиа алдаж хэд нь дайны уршгаар тэр харанхуй хонгилийн золиос болсон болдоо.

Мэдээж бид Хойд Солонгосын хилрүү нэвтрэх эрхгүй байсан ч нүдээ бол харж  чадсан юм.

Солонгосчууд сонин хүмүүс шүү гэмээр бодол төрсөн зүйл бол хэзээ ашиглалтанд нь орох нь бүү мэд галт тэрэгний өртөөг барьсан байх ба тэр нь бидний очсон хамгийн сүүлийн зогсоол байлаа. 2 Солонгос эв найрамдалтайгаар нэгдвэл тэр галт тэрэгний өртөө нээгдээд 17 өдөр яваад Лондонд хүрэх галт тэрэг тэр замаар давхина гэнэлээ. Солонгос хүнээс асуувал 2 Солонгос нэгдэхийг үнэхээр мэдэхгүйээ гэх ба дайн гарах эсэх нь дан ганц 2 улсын асуудал биш олон улсын асуудал тул санаа зовохгүй байж болноо гэдэг юм.

Яг үнэн хэрэг дээрээ хэн мэдлээ гай газар дороос гэдэгдээ хэхэ. Энх тайван улсад төрж өссөндөө ихээхэн олзуурхмаар санагдсандаа.

Танантара♥

Advertisements

2 thoughts on “Traveled to the North Korean border Хойд Солонгосын хилрүү аялсан нь

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s