ШИНЭ ХОББИТОЙ БОЛЛОО

Хэрэглэж байсан нүүрний ком дуусаад шинэ бүтээгдэхүүн сонгохдоо ямар брэнд вэ гэдэгт нь бус харин орц найрлаганд нь анхаарлаа хандуулдаг болж эхэлсээн. Өмнө нь ямар брэнд нь сайн байдаг юм бол үнэтэй зүгээр үү хямд нь зүгээр үү л гэж боддог байсанаас биш саван дотор нь юу холиод хийчихсэн байгаа бол гэдгийг тоодоггүй байсан юм. Хуучин хэрэглэж байсан бүтээгдэхүүн маань хилариуны хүчил агуулсан байсан ба миний арьс урьд өмнө нь ердөө анзаарагдаж байгаагүйгээр өөрчлөгдсөн болохоор за энэ чинь юу гээч ид шидтэй бүтээгдэхүүн бэ гээд сонирхол төрсөнлдөө. Тэгээд ухаж судалсаар байгаад makeup бүтээгдэхүүнээс илүүтэйгээр “Арьс арчилгаа” үнэхээр сонирхолтой санагдаад бүтээгдэхүүнүүд авч туршиж үзэж эхэлсэнээр шинэ хобби маань бий болов оо. Англиар бол Skincare Enthuasist гэж байгаа юм. Монголоор орчуулахад аа юу гэмээр ч юмдээ. Арьс арчилгаанд дур сонирхолтой хүн гэх юм уу хэхэ.

Ямар ч байсан Skincare Enthuasist болохоор тууштай шийдсэн ба энэ талын мэдээллийг уншиж үзэж харах туйлын дуртай болчихлоо. Юуны тулд гоо сайханы эх орон Солонгосд амьдарч байгаа билээдээ. Би Солонгос бүтээгдэхүүнд ёстой итгэдэггүй бүр тоодогчгүй тэгээд дандаа Америк юманд сонирхолтой байсан чинь ернь дэлхий даяараа ASIAN SKIN CARE-д анхаарлаа хандуулж тэр дундаа KOREAN SKIN CARE-ийг сонгож байгаа юм байна. Адаглаад л гудамжинд гараад харахад хүмүүсийн арьс нь ямар гоё гээч. Та нар ч гэсэн мэдэж л байгаа байх тэр кино жүжигчид нь ямар эрүүл сайхан арьстай байдаг билээдээ.

Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай химийн орц найрлага бага Солонгос бүтээгдэхүүнүүдийг алдартай блоггерүүд жүжигчид юүтүберүүд гээд хэн бүхэн сонирхон хэрэглэн үр дүнгээ бусадтай хуваалцдаг болжээ.

Би өөрөө хуурай арьстай ч өсвөр наснаас намайг зовоосон батга гэх асуудлаас одоог хүртэл салж чадаагүй л явна. Тиймдээ ч тэр үү сул тал аа давуу тал болгохоор шийдээд энэхүү арьсны асуудалтайгаа өөрөө нүүр тулж ажиллахаар шийдээд байна. Өмнө нь ёстой дураараа оролдож шахаж улайлгаад арьсаа бүр эмзэг болгож орхисон болохоор шууд л будаад далдалчихийг хичээдэг байснаасаа ичиж байна аа. Юм гараад байна гээд сэтгэлээр их унаж энд тэндэхийн эмнэлэгээр гүйж янз бүрийн үйлчилгээнд их орсондоо. Ямар яадаг лазер, эм, батганы эмчилгээ гээд л.., Харин одоо зүгээр бараг бууж өгөөд аль болох удаан будагтай байхгүйг хичээж арьсаа дур мэдэн оролдохгүйг л хичээж байна. Шаардлагагүй үед гэртээ байхдаа ч юмуу нүүрний будаг аа үргэлж арилгаж байгаа..,

Зарим хэрэглэж үзсэн бүтээгдэхүүнээсээ хуваалцвал:

Витамин С нь арьсийг цайруулж батганы сорив, нөсөө толбыг арилгах ид шидтэй. Витамин С агуулагдах хэмжээ 20-30% байвал үйлчилгээгээ сайн үзүүлэх ч эмзэг арьстай болохоор 5%-ийн агууламжтай Freshly juiced vitamin drops гэх Klairs brandийн серумийг авч хэрэглэж үзлээ. Мөн маскийг нь авсан байгаа.Evernote Camera Roll 20170426 182759

Инстаграмдаа бичсэнээ оруулчихлаа. Мөн Klairs брэндийг манай Монголчууд сайн мэдэхгүй байх. Энэ тухайд дэлгэрэнгүй Солонгосын гоо сайханы брэндүүдийн тухай нийтлэл бичнэ ээ.

Evernote Camera Roll 20170426 183152 (1)

Klairs- Интернетэд маш их алдартай цөөхөн бүтээгдэхүүн гаргадаг. Витамин C серум ёстой дажгүй байгаа. Маргааш өглөө нь арьс илт толигор өнгөлөг чийглэг болсон нь мэдэгддэг.

Innisfree- Ернь Солонгосын гудамжны дэлгүүрүүдээс хамгийн дажгүй итгэж болохоор нь гэж Солонгосчууд өөрсдөө хэлдэг юм. Харин энэ нарны тосыг нь дэмий авжээ. Хуурай арьсных гэсэн чинь дэндүү тослог юм.

Skinfood- Нэг л итгэл төрдөггүй бас үр дүн гардаггүй. Нэг их сайн бүтээгдэхүүн гаргадаг брэнд биш юм шиг. Харин хумсны лак нь дажгүй шүү. Бүтээгдэхүүний савлагаа нь гоё.

Танантара♥

Advertisements

3 thoughts on “ШИНЭ ХОББИТОЙ БОЛЛОО

    1. Sain uu? Solongosd bdg gudamjnii delguuruudin neg. Bi uurinhu turshlagaas helbel har sahartai ihenhi buteegdehuuniigni mun mask biyiin tosiigni herglej uzsen medegdehuits ur dun uguuguie. Aris archilgaanas iluu nudnii teni humsnii lak nuud sain baidag. Dundaj l geed helhed bolmoor yumdaa. BI ene tuhai delgerengui bichnee ter uyd sonirhooroi.

      Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s