Төрсөн өдрөөрөө нарийхан бэлхүүстэй болох төлөвлөгөө

Манай 10 жилийн найз охидын группийг “Sunny” гэж нэрлэдэг юм л даа. Бидний дундаас 2 найз маань маамаалж байснаар барахгүй тэр хоёр маань Sunny дундаа хамгийн гуалиг хоёр нь. Уулзах болгондоо л өөрсдийнхөө таргалсныг гайхширч нөгөө хоёрынхоо туранхай байгааг шагширан магтана.

Энэ оны 1 сарын 24-нд болох найзынхаа төрсөн өдөрт бэлдээд байж байтал үнэхээр таарах хувцасгүй болсонтойгоо нүүр тулгарч их л сэтгэлээр унаад бүүр найзынхаа төрсөн өдөрт явахгүй “Шалтгаан маань таарах хувцасгүй” гэж хэлж найзыгаа бараг л гомдоохоор шахсан шүү.  Тэр өдөр гэнэт л толгойд, хэрвээ зун төрсөн өдрөөрөө ингээд бүдүүн чигтээ байвал бараг л тэмдэглэх шаардлага алга гэж бодсон юм. Тэр бодлоо шууд л найзууддаа хуваалцан найзууд дундаа бяцхан чалленж зарлаж мөн нэг зорилготой болсон нь –Зун 7 сард болох төрсөн өдрийн Dress code-оо БЭЛХҮҮСЭЭ гаргасан хувцасаар тохирсонд байлаа.

Эмэгтэй хүн бүрийн толгойд байнга эргэлддэг таргалалт гэдэг зүйлийг найзуудаараа хамтдаа тэмцэж, зорилго  болгон мэрийж байгаа нь бид хамтдаа нэг зүйлийн араас нэг зүрх сэтгэлтээгээр хөдөлж буй анхны зүйл болж байна. Энэхүү чалленжийг эхэлснээс хойш найз Нандиа маань фитнессээр уйгагүй хичээллэж бидэнд урам зориг өгч  одоогоор нийт 11кг өөхийг шатааж биднийгээ манлайлаад байгаа билээ. Уйгагүй хөдөлмөр, тэвчээрээс гадна манай Нандиагийн маань нууц нь юундаа байна гээ ч? Киви…KIWIКиви жимс  нь хүнд хэрэгтэй олон төрлийн амин дэмээр баялагаас гадна хоолны дуршлыг бууруулах авъяастай гэнэ дээ. Гэхдээ манай найз хамаагүй л идчихдэг гэсэн хэхэ. Та бүхэн ч бас найзуудыгаа энэхүү аянд уриалаарай гэж хүсэх байна. Шагнал нь юу гэж үү?  Толинд харагдах таны нарийн гуалиг  “Бэлхүүс“-нээс өөр том шагнал хаана байнаа! Амжилт

2 NZ ALHAJ BUI

 Нийтлэлийг минь шимтэн уншсанд  тань гялаалаа. Таныг хүндэтгэсэн:

Бяцхан лусын дагина♥

Advertisements

One thought on “Төрсөн өдрөөрөө нарийхан бэлхүүстэй болох төлөвлөгөө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s