Битгий Нялзрай царайлаад бай!(Housekeeping хийсэн туршлагаас)

Гадаадад сурдаг оюутнууд ямар цагын ажил хийдэг вэ?
Хаа ч байсан хоккэйчин, DJчин housekeeperшдээ. Ернь дийлэнхи нь хийдэг, хийж үзсэн байдаг гэдэг утгаараалдаа. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй шүү хэхэ. Сиднэйд сурдаг найз маань бас housekeeping хийдэг гэдгээ нуудаггүй юм.
Хэдэн жилийн өмнө америк явах Work&Travel программыг сонирхож байхад очоод ямар ажил хийдгийг сонирхоход housekeeping гэхэд нь ямар ажил юм бол оо л гэж боддог байлаа. 10 жил их сургуульдаа ажил хийж төлбөрөө олдог оюутан биш байсан болохоор ёстой ажлын дөр байхгүй гэдгээ ойлгосоон.
Эцэг эхээсээ хол амьдарч буй оюутнууд ажил хийж өөрийн хэрэглээний мөнгөө олдог нь жирийн эрүүл Монгол хүний саруул ухаан болов уу. Харин ингэж сэтгэдэггүй хүмүүс ч байгаалдаа.
Гол нь юу вэ? гэвэл гадаад оюутан залууст мэргэжлээрээ цалинтай ажил хийх боломж тэр бүр олдохгүй болохоор ихэнхи нь суралцах хугацаандаа угаалга цэвэрлэгээ, ачаа буулгалт зөөгч үйлчлэгч, үйлдвэрийн ажил хийцгээнэ. Энд нөгөө миний хэлээд байгаа housekeeping орж байгаа юм.
За одоо өөрийн туршлагаас яръя л даа. 
  • Цагийн ажлын гараа маань үйлдвэрт ажилласнаар эхлэсэн. Тухайн үед өөрийн хоол хүнс унааны мөнгөө олох л чухал байсан уу гэхээс чамин тансаг ажил хийх эсэх нь чухал биш байлаа. Анхандаа хэлээ сурж буй ажиллах зөвшөөрөлгүй оюутан надад бол ажил олдоно гэдэг л хамгийн чухал байсан юм. Ажилгүйгээр өч дөчнөөн хугацааг үдэх нь энүүхэндшдээ. За тэгээд гоо сайхан ахуйн хэрэглээний шил гээд бүх төрлийн шил үйлвэрлэдэг үйлдвэрт савлагч өрөгчийн ажлийг хийх боломж олдсон ба би ч ажилтай л болсондоо тун баяртай байсан шүү.
Аргагүйлдээ жил шахам аав ээжийнхээ мөнгөөр амьдарсан хүн чинь. Үйлдвэрийн ажлын тухай хэрэв сонирхвол дараа бичиж болох юм.
Өнөөдөр бол Housekeeping тухай өөрийн туршлагаа л хуваалцая.
  • Угаалгын өрөөний шил толийг гялалзуулах бол тэр чигээрээ урлаг, дусал ч ус ширхэгч үс нэг ч толбо байх ёсгүй гэсэн уриатай ажиллана. Эхлээд нарийвчлан хэрхэн ажиллахыг зааж өгдөг юм байналээ. Би азтайдаа ч заалгаснуу мэдэхгүй. Хамгийн гол нь хурдан л байх хэрэгтэй ч нямбайлаад сууж байтал цуг баг болж ажиллаж буй 2 маань аль хэдийн өөрсдийн хэсэгээ дуусчихаад гарч одно. Тэгээд л удаж төвөг болохгүй юмсан гээд хөлсөө асгаруулаад л ..,
Ажилдаг хүмүүс нь ихэвчлэн Монгол хүмүүс байх ба удаан ажилсан архаг ажилчдынх нь ааш зан ч гэж нэг жаахан тиймхэн. Тэр дээр дурьдсан шинэ хүнд зааж өгөхдөө ч нээх дуртай биш байсан.
Нэг эгч энд ажилбал юун фитнес тэдэн кг турсан гээд байсан яг л үнэн байгаа юм чинь, их ачаалалтай ажилдаг болохоор аягүй их турхаар юм байналээ.
Дээр дурьдсан 3лаа нэг баг болж ажилласан гэж. 3лаа нийлээд 30 гаруй зочид буудлын өрөө 8 цагын дотор цэвэрлэнэ. Заримдаа их олон өрөөтэй байдаг.
Ийм цэвэрлэгээний ажилд ямар хүн дийлэнхи ажилж байна вэ гэвэл 40 гарсан хүч тэнхээ нь гарт нь амтагдсан хижээл насны эгч нар.
40 гарсан бүсгүй бол бас л гоё байгаа юм хэхэ.
Хамгийн гайхсан зйл бол 60 гарсан боловуу гэмээр нэг эмээ ажиллаж байсанлдаа. Гавъяаныхаа амралтанд гарах байтугай тэгээд ажлаад явж байхыг харах жаахан сэтгэлд таагүй ч эмэгтэй хүний амьдралын төлөөх тэмцэл эцэж цуцашгүй байдлыг бишрээд өнгөрсөндөө.
  • Цагаан хэрэглэлийг солиход тусгай техникээр ажиллахгүй бол гэрт хийдэг шигээ хийвэл цаг хугацаа алдан удаан байх тул ихэнхийх нь эвийг олоод нэгэн жигд техникээр явдаг юм байналээ.
  • Зарим төвөгтэй зүйл гэвэл алчуур халад саван сойз гээд бүх зүйлийг байр оноож зөв дарааллаар тавих явдал ба хааяа мартах буруу байрлуулж л байлаа.
За тэгээд нэмээд сонирхуулад тэр үед нэг таагүй нөхцөл байдал үүсээд миний сэтгэл тавгүйтээд би шууд л гэртээ харьлаа гээд хэлчихсэн чинь цуг ажиллаж байсан эгч надад хандаад намайг аргадах ч биш загнах гэсэн ч биш янзаар “Битгий нялзрайтайд бай” гэхэд ёстой толгойруу юм орсоон. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг би одоо юу вэ л гэж бодогдоод нээрээ л нялзрай цагаан гартай булбарай охин царайлмааргүй бас тэгээд бууж өгж муугаа үзүүлэхийг хүсээгүйдээ үргэлжлүүлээд ажиллсанлдаа.
Ажил хийвэл ам тосдоно гэж
За тэгээд өөр янз бүрийн ажил хийж байсан туршлага байна аа байна.
Анх би цагын ажил хийж эхлээд цалингаараа шууд л  бодож эргэлзээгүй онгоцны билет авчихсан. Тэгээд Тайландыг үзээд юун тэр ажил тэр аль хэдийн мартчихсан үнэхээр гоё өдрүүдийг өнгөрөөсөн шүү. Ажил хийвэл ам тосдно гэж ажлыг голохгүй хийхэд заавал нэг юм сураад авдаг эсвэл тэр ажлын хийдэг хүмүүсийн зовлонг ойлгож хүндлэмээр санагдаад биеэ авч явах байдлаа өөрчилдөг юм байналээ шүү.
Таньд баc иймэрхүү сонирхолтой туршлага байвал надтай хуваалцаарай. Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон юм бүхэн юу юунаас илүү үнэ цэнэтэй.
Жич: Инээмсэглэж авхуулсан зураг бүрийн ард минь маш их хөдөлмөр явж байдаг юм шүү. Тиймдээ ч тийнхүү инээмсэглэх дуртай бүлгээ.
Processed with VSCO with j2 preset
Танантара

Advertisements

2 thoughts on “Битгий Нялзрай царайлаад бай!(Housekeeping хийсэн туршлагаас)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s