Би өөрийгөө эрх хүүхэд биш гэж боддог байсан харин яг цагаа тулсан чинь..,

      Санаандгүй тохиолдлоор нэгэн зөөгч охинтой танилцсан юм.  Мөнгө төгрөгөөр дутдаггүй ч өөрийн хүсэл сонирхлоор ажил хийдэг түүний яриаг сонсоод яагаад би зөөгч ч байтугай ажил хийж байгаагүй юм бол оо гэж бодогдлоолдоо. Хүнтэй сайн харьцаж сурсан нь шууд л харагдаж байсан.  Оюутан байхад ээжээс ажил хиймээр байна гэхэд “юугаар дутсан гэж ажил хийх гээд байгаа юм” гэх мэтээр “зөөгч үйлчлэгчийн ажил хэцүү санаа амар сургууль төгсгөөд өгнөө тэрнийхээ дараа хүссэнээрээ ажил аа хийхгүйюу!” гэдэг байсныг сайн санаж байна.  Угаасаа тэр үед “ажиллах цаг чинь ирнэ” гэх мэтээр ярьхаар нь нээрээ л тийм юм байх гэж бодоод ёстой ажил хийе гэж бодох сэтгэлгүй сургуулиа төгсжээ.

Чухамдаа эцэг эхийн энэ хандлага л нялзрайчуудыг бэлддэг юм байна.
Ернь бодоход миний хийж байсан цагийн ажлууд гэвэл квас зарж байсан дэлгүүрийн тооллого хийж байсан төдийхөн шүү. Тэр үедээ олон төрлийн цагын ажил хийж өөртөө мэдэж сурсан туршлагаа л нэмэгдүүлдэг байж. Бас хүүхдүүдээ ажиллах эрх чөлөө өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө авч явах дадлыг хар багаас эзэмшүүлж мөнгөтэй харьцаж сургамаар..,
Мөнгөтэй сайн харьцаж чаддаггүй хүний зовлон бол түрүүвчний өвчин буюу түрүүвчинд бэлэн мөнгө л байвал өөрийгөө баян хүнд санаж санаан зоргоор ор мөргүй үрэх явдал. Миний мэдэхийн маш олон хүн ийм зуршилтай байдаг. Энэ зуршлыг засахад  ч амар  бишлдээ.
Тэгээд мөнгөний үнэ цэнийг мэдэхэд ээж надад даалгадаг байсан ганц 2 дасгалаас дурьдвал:
     Тодорхой хэмжээний мөнгө өгөөд хүнсээ цуглуулж ир гээд гаргадаг байсан л даа. Амархан гэж бодож байгааг чинь мэдэж байнаа. Харин тэгтэл хэдхэн юм сагсандаа хийтэл мөнгө аль хэдийн талийсан байхыг хараад л аль алинд хүргэх гээд үзэж өгнө. Замдаа таксины мөнгө бас амттангийн мөнгөө илүүчлэх гээд л. Өрхийн төсвөөс илүү мөнгө завших гэж байгаад нэн хэрэгтэй зүйлсийг аваагүй байх нь ч байдаг л байлаа. Хамгийн чухал мөч буюу ээж орой ажлаасаа ирээд юу юу авсан хэдэн төгрөг болсныг шалгахаар сандраад л. Хааяада хэрэгггүй буруу зүйлс үнэтэй авчихвал зэмлэл хүртэнэ гэх мэт. Хүнсний сонголтоо “өөрөө мэд ээ” гээд орхидог байсан нь ирээдүйн гэрийн эзэгтэй болоход нэг төрлийн дасгал болдог байлаа.
      За тэгээд өдий 20 хүртэл эцэг эхээс хараат санхүүтэйн дээрээс ээж ааваар хамаг юм аа бэлдүүлдэг нусан жулдрай өөрийн амьдралын өмнө хариуцлага хүлээхгүй юм шиг давхиж явснаа би өөрөө жинхэнэ ажил хийж эхэлснээр ойлгосон шүү. Өөрийн гараар хөдөлмөрлөж олсон мөнгө надад “би үнэхээр амьдралаа авч  явж чадах” хийгээд аялал зугаалга,  ахуйн  хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ өөрөө авч хэрэглэж тэр байтугай аав ээждээ бэлэг бэлэглэж дүү нартаа хэрэгтэй зүйлээр нь туслахсан гэсэн бодлыг өгч эхэлсэн.
Одоо бусдын тухай ярих уу? 7000$ ийн цүнх сугавчлах дөнгөж 20 гарсан бүсгүйг хараад өөрөө хөдөлмөрлөөд авсан бол мундаг аа гэж бодогдоход  азтай юм аа гэж, сайхан амны хишигтэй л юм гэж бодогдоно.
Харин гагцхүү өөрийн чадвараар хөдөлмөрлөж олж авсан бүхэн эргээд эзэндээ наалдана. Ернь аав ээжийн чинь юм ч чиний юм биш ш дээ. Чамд байгаа хамгийн үнэтэй зүйл бол чиний оюун ухаан чи түүнийгээ 100$ үнэлэх үү 10000000$ үнэлэх үү гэдэг нь чиний л зүтгэл. Бас нэмээд хэлэхэд цаг хугацаа л байгаа.
Би өөрийгөө эрх хүүхэд биш гэж боддог байсан чинь харин яг цагаа тулсан чинь нусаа хацартаа наасан ангаахай л байсан юм байна.
За тэгээд 20 гарчихаад аав ээжийнхээ хаяанд хэвтэж байгаа бол ичээрэй. Ангайхайнаас шувуу болон нисэх цаг чинь аль хэдийн болчихсоныг санаарай.StockSnap_33EUKQD38A
Advertisements

3 thoughts on “Би өөрийгөө эрх хүүхэд биш гэж боддог байсан харин яг цагаа тулсан чинь..,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s