50 настай Хятад эмэгтэйгээс суралцах зүйлс

50 настай гэж хэлмээргүй нүд гялбам үзэсгэлэнтэй өөрийн хүүхдүүдээс ч насаар бага хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж байгаа Хятад эгчийн тухай бичмээр санагдлаа. Манайхан бол 40 гараад ирэхээрээ л “Би бол угаасаа өнгөрсөн хүн нтр гээд та нар сур” гээд хүүхдүүдээ түлхээд л  байх биш юун харь оронд хэл сурч явах тэ. Гэхдээ мэдээж бүгд биш л дээ. 30 нас гараад 40 дөхөж буй боловуу гэхээр харагдах тэрээр хөдөлмөрч эмэгтэй хүн нэг иймэрхүү л байдаг болвуудаа гэмээр. Нас намба зааж суусан юм байхгүй бид нартайгаа адилхан пүүз өмсөөд үүргэвч үүрч харагдана. Номын санд байнга орж ирээд яг нэг суудал дээрээ өдөр бүр яс 2-3 цаг тасралтгүй суугаад гарч одсон харагддаг юм. Суралцах  их үйлсэд үнэмлэхүй их хичээл зүтгэлийг нь хажууд нь суух арван наймтнуудтай харьцуулах ч юм биш. Хэрвээ би 18 тайдаа үнэхээрийн хичээл зүтгэлтэй байсан бол юу тохиолдох нь нүднээ илхэн. Саяхан мань хүн Японруу аялаад найз дээрээ зочилчихоод ирсэн юмлдаа. Найз нь тэнд 12 хоолны ресторан ажлуулдаг гэж байх юм. Мань хүн залж байж мэдэх ч тогоочоос эхлэсэн гэж найзаараа бахархангуй ярьж байна. Эгч бас нутагтаа хоолны газар ажлуулдаг байсан гэж байгаа. Ингээд бодохоор Хятад хүн эцэж цуцашгүй шургуу ажиллахаар амжилтанд хүрж баяждаг Хятад мөрөөдөл гэж зүйл энэ том оронд үйлчилдэг юм боловуу?! Бас тэр их хүн дотроос тодорч товойж баян амьдрана гэдэг бол төсөөлөхөд л урлаг байгаа юм. Ярьж хэлж байгаа нь үе тэнгийн бацаан биднээс илүү ул суурьтайлдаа. Арга ч үгүй байх. Сониноос би гэж хүн ернь 50насандаа юу хийж байх бол? Энэ эмэгтэй шиг ингээд хавь ойрын орчиндоо гэрэл цацруулаад явж байх болов уу?
Ажиглахад нас дарлаа гээд нээх намба суух бол ерөөсөө хэрэггүй юм байдаг юм байна. Манайхны стиль имидж ернь их сүртэй ш дээ тэ бүгдээрээ энгийн л байж залуу сэтгэж өөрсдийгөө хаяхгүй байцгаая. Ялангуяа эмэгтэйчүүд охид бүсгүйчүүл минь.
Advertisements

One thought on “50 настай Хятад эмэгтэйгээс суралцах зүйлс

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s