Хэрвээ би гадаад хүнтэй суувал юу болох вэ?(төсөөллөөс)

Ээж маань мэрэг төлөгчид үзүүлээд “Намайг гадаад явах гэж байгаа юм аа аян зам өлзийтэй сайн уу” гэж асуусан гэдгээ хэлсэндээ. Гэхдээ бараг 2 жилийн өмнө байх аа. Үзмэрч бас хөөрхөн сэргэлэн, хурдан сэтгэдэг нөхөр байсан бололтой.
“Охин чинь гадаад хүнтэй сууж магадгүй” гэсэн гэж байгаа. Шууд үйл явдалтай холбоод сэргэлэнтсэн байгаа биздээ сэтгээд хэхэ. Инээдтэй ч юм шиг ээж надад чамайг тэгж байналээ гээд хэрэг болгож ирээд л хэлхээр нь би арай ч үгүй ээ гэж бодоод л өнгөрч байлаа.
Өнгөрсөн хугацаанд хараад басхүү ажиглаад байхад гадаадад сурч ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүд (эрэгтэйчүүд) маань гадаад найзтай болох бол тодорхой асуудал хэдий ч гадаад хүнтэй үерхэх, гэрлэх бол ердөө л нэг алхмын л цаана байдаг зүйл юм байналээ. Энд нэг их гайхаад байх зүйл уг нь байдаггүй гэмээр. Гагцхүү тэр хүний өөрийн шийдвэр байдаг болохоос олон жил эх орноосоо хол  байлаа гээд заавал гадаад хүнтэй сууна гэсэн үг бишлдээ.  Дэлхийн хаана ч байсан Монгол гэр бүл үүсгэж байгаа залуус зөндөө.
Хуучны сэтгэхүйгээр айж ичээд байх ч асуудал байхгүй болжээ. Нэгэнтээ л дэлхий нэг болж буйтай холбоотойгоор дэлхийн хаа нэгтээгээс 7 тэрбум хүний дундаас хосоо олчихож болноо гэж яриад ч байгаа.
Хөгжилтэй ч юм уу гэмээр энэ бодлыг тээсний дээр хэрвээ би гадаад хүнтэй суувал юу болохыг төсөөлбөл:
Гэр бүл
Аав бол дургүй байх нь ойлгомжтой. Арга ч үгүйдээ хэл усаа ололцоход хэцүүгээс ёс заншил өөр болохоор аав бол дургүй байх нь дамжиггүй ч гагцхүү түүнийгээ илэрхийлэх үү эс илэрхийлэх үү гэдэг нь байна.
Ээж бол дуртай хүлээж авахгүй щууд л юугаа яриад байгаан сал гэх байх хаха.
Дүү нар маш их гайхахаас гадна жижигхэн 6 настай дүү маань юу гэх нь их сонин.
Найзууд
Бүгд wow гэж хүлээж авах байх гэхдээ миний төлөө ч юм уу яагаад заавал гадаад хүн гэж Монгол залуу байж болоогүй юм уу гэж асууж анхаарал тавьж ирээдүйд яах ийхийг минь сонирхох нь хэд бол? Ямар орны хүн бэ гэж сонирхож ам уралдан ярьцгаана л даа.  Зүгээрл аз жаргал хүсээд далдуур муу сайн хэлэх нь хэд бол?
Хамаатан садан
Ёстой өөрсдийн гэгээн оюундаа дор дороо тунгааж үнэлэлт өгнө. Гэхдээ манайхан ернь хуучинсаг үзэлтэй хүмүүс юм чинь дуртай байх нь цөөхөндөө.
Олон нийт
Миний лаагаа иднэ үү луувангаа иднэ үү падлий байхгүй ч Монголчуудын дунд маань байх эх орон ч уу эсвэл зүгээр л сайн яваа хэн нэгнийгээ жигших үзлээс үүдээд ямар ч хандлага гарж мэдэх юм. Эвгүйлдээ бас…
Тэгээд юу болох вэ гэвэл
Гол юу вэ  гэвэл Монгол үндэстний дархлаа, Монгол цус шүү дээ. Гадаад хүнтэй бол
зуны налгар орой голын эрэг дээр айраг шимж суухгүйгээс хойш Монголчуудаа хоорондоо гэрлэцгээе л гэж хэлэх байна.  Өвгөд маань өнхрөөд өгөхийн цагт эх орныхоо ёс заншил, түүх уламжлалыг бид  л үргэлжлүүлэн авч явж хүүхэд багачуулдаа заах юм шүү дээ. Жич: Айраг уух хүртэл Монгол уламжлал. Өөр ямар нэг улсад айраг байдаг бил үү зөвхөн бидэнд л бий шүүдээ.
anneliese-phillips-40887
Advertisements

One thought on “Хэрвээ би гадаад хүнтэй суувал юу болох вэ?(төсөөллөөс)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s