2017 оны 2р сарыг дүгнэх нь

Ээжтэйгээ уулзав
Удаан биш ч богино ч биш хоног өдрүүдийн дараа ээжтэйгээ уулзлаа. Миний аав ээжийгээ харах өнцөг хүртэл шал өөр болчихсоноо анзаарлаа. Урьд нь олж харж байгаагүй олон зүйлсийг ажигласныг бодоход би яалтч үгүй өөр зүйл боддог болсон байна. Би гэрээсээ гараад явчихсан хүн юм аа гэдгийг ойлгосондоо. Муу утгаар бишлдээ. Биеэ даагаад ганцаараа сураад ганцаараа өөрийгөө болгоод амьдраад аль хэдийн л  эхлэчихэж. Үргэлж л төрсөн гэртээ эргэн очмоор ээжийнхээ хоолыг идмээр санагддаг ч би өөрийнхөө төлөө өөрийн гараар амьдралаа бүтээх хэрэгтэй гэдгийг л ойлгож буцах замгүй мэт бодогдоно.Бас дээрээс нь Монголоос зочид гийчид ирээд 10 хоног ёстой жаргалаашдээ. Өрөөндөө очихгүй ээж эгчийгээ дагаад гадуур зугаалаад л.., Хүссэн хүсээгүй тэдний явах цаг болж ганцаараа үлдэхэд юу юунаас илүү гунигтай байв.
10кг нэмж хөвсийв
Хавар ирж хувцасаа нэмгэлэх цаг ч ирлээдээ. Харин надад багахан ч асуудал гарлаадаа. Хүн ернь орчиндоо маш хурдан дасдаг юм байна. Оройдоо тогтмол илчлэг ихтэй хоол идээд байгаагаа ч мэдээд байсан ч 2 өмд багадаад орхоо больсныг эс тооцвол өөрт анзаарагдах нь бага юм. Угийн өндөрдүү хүн болхоор ч тэр үү бусдад анзаарагддгүй бололтой . Нэг мэдсэн дандаа нэлмэгэр том малгайтай цамц өмсөн 2, 3 биеийн тамирын өмд л ээлжлэх болжээ Аргагүйдээ бусад жинс нь орхоо больсон юм чинь. Би ч угнь хэзээ ч ийм байдалд орж байгаагүйлдээ. Монголд гоёшдээ гадуур гарахдаа нүүрээ заавал будаж өндөр өсгий дэгжин плате өмсөж нүүр бардам алхана. Харин гадны оронд өөр бололтой өндөр өсгий өмсөх нэг нь цөөхөн үргэлж ийш тийш үсэрч харайж гүйж метро автобусны араас хөөцөлдөх тэр болоод ч тэр  юм уу.  Аль болох л энгийн болсоор бэлтгэлийн хувцастай үүргэвчтэй гүйх болж.2a38cd0f-2633-47a9-b51b-97b8515fe263
 10 хоног орчуулганд
10 хоног орчуулагч хийсэн ч ямарваа нэг үл ойлголцолгүй дажгүй байлаа. Энэ хугацаанд Монгол төгрөг маань ямар их хүчгүйдэж байна вэ гэдгийг л өөрийн биеэр ухаарч харамсаж явлаа. Монгол мөнгөөр сая төгрөг бол их мөнгө шүү дээ. Харин вон долларруу хөрвөхдөө тэр их хөдөлмөрлөж олсны үнэ цэнэ бүр алга болчих юм. Вон доллар өндөр байгаад хувь хүнийхэ э зүгээс үнэхээр л их бухимдал төрж байв. Энд хямд байдаг зүйлс Монголд ямар их үнэтэйгээр очдог юм бэ гэж. Солонгос хүн монгол хүн сая төгрөг олох гэж яг адилхан хөдөлмөрлөж байхад ханшийн зөрүүгээс үүдээд Монгол хүний хөдөлмөр  2 дахин бага үнэлэгдэж байна шүүдээ.
 3 хоног Leadership program 
3 хоног Солонгосын бүх хааны ордоноор айлчилав. 5 үндсэн том хааны ордон Сөүл хотод байх ба бүгдээр нь зочилсон болно. Солонгос хүүхдүүдтэй сонирхолтой хэдэн өдрийг өнгөрөөлөө.
1 хоног зугаалганд (Morning calm park)
Хичээл амраад хэсэг найзуудтайгаа хотоос гарж паркаар зугаалж салхинд ил гал дээр мах шарж нэг хоногийг үдэв. Аливаа хэлийг сурахад ичиж зовохгүй ярих өөрийгөө илэрхийлэх л чухал юмаадаа гэж мэдэж аваад ирсээн бас болоогүй олзтой.
February HIGHLIGHT (Авсан алтан зөвлөгөө)
Илүү их ярь. Юу ч байж болно төрж буй мэдрэмжээ илэрхийлж бусадтай хуваалц.
Part time job
Ажилдаа марш 5 сарын аялалын төлөвлөгөөгөө гаргасан тул одооноос эхлээд ажлаад байждээ.
Шалгалтандаа бэлдэж чадахгүй л явна.
Сэтгэл санаа
Дажгүй ээ хөнгөн гунигтай. Юунд гуниглаад байгаагаа мэдэхгүй л гунигтай байх юм.
Monthly check-point
  • 2 ном уншив.
  • Оройдоо унтахаасаа өмнө медиум үздэг зуршилтай боллоо.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s