Монголоос илгээмж ирлээ (Нутгаа санасан сэтгэл)

Нутгаа санасан сэтгэл намар намрын бороо шиг л зүсэр ч байнадаа. Монголд маань үйлдвэрлэсэн эх орны хөрсөнд боловсорсон юм бүхэн сайхан. Цагаан сар болж байгааг ч хэлэх үү битүүлж шинэлэж чадаагүй л явна. Цагаан сар дууссаны дараа бууз, хэвийн боовоо идэж дуусах гэж бөөн юм болдогдоо. Би аягүй дургүй байж билээ. Хөөрхий ээж л ганцаараа шахуу идэж дуусгаа гэдэг байж билээ. Харин одоо бол болдогсон бол өдөр бүр л Монгол хүнсээ хэрэглэхсэн гэж хүснэ. За тэгээд талх тариа боорцог ааруул хуруудыг бол тоодоггүй л байлаашдээ. Хэзээ л бол хэзээ аваад идэх боломжтой байдаг болохоор тийм байсан байх. Харин одоо Монгол хүнс л Монгол хүний бие сэтгэлд хамгийн тохиромжтой эд гэдэгийг батлан хэлмээр байна шүү.

Энэ удаад хэдэн ном ойр зуур идэх зүйлс захисан юм. evernote-camera-roll-20170302-150242

Чацаргана ундааProcessed with VSCO with hb2 preset

1 аяганд усанд найруулаад уухад тохиромжтой. Сайхан амттай гоё ундааг хийдэг болсон байна.

Амьд кальциProcessed with VSCO with hb2 preset

Юунаас кальци гаргаад савлачихав гэж бодож эргэлзэнгүй уутыг нь онгойлготол ааруул үнэр сэн хийгээд явчихаар нь цаанаал нэг итгэл төрөөд явчихлаа. Аягатай цайндаа нэг халбагыг хийвэл бага зэргийн зос ялгарах аж. Аргагүйл амьд гэлтэй.

Өрөм, ааруул

Авчраарай гэж захин захисан өрөм ааруулаа идэхнээ. Би ч шинэхэн өрөмөнд дуртайг хэлэхүү боорцогтой идэх бол үнэн янзындаа. Сонирхуулахад миний мэдэх нэгэн гэр бүл Монголдоо аж төрдөг айлаас ч илүүтэйгээр цагаан идээгээр тасардаггүй юмдаг.

Зүсмэл Боорцог

Өгөөжийн зүсмэл нэг уут иржээ. Бас миний дуртай самнай гэж боорцогоо байнга ахиуханг захичихдаг юм. Гэртээ бол зүсмэлийг нэг нүдээрээ ч тоож хардаггүй байж билээ. Одоо үүнээс илүү сайхан юм алга аа.

Элэгний нухашProcessed with VSCO with hb2 preset

Энэ сүүлд гардаг болсон Оргиогийн гаж байгаа жижиг савтай элэгний нухаш үнэхээр гоё амттай болохоор нь энэ хүртэл захиж байгаа юм.

За тэгээд хаан хатан сүүтэй цай, борцтой гоймон еэвэн зэрэг  нутаг санагдуулаад сайхан шүүдээ. Хуурай сүү мүү гэж ойшоохгүй найруулдаг цайнд дургүй байсан бол одоо бол уухаар гэр бодогдоод гэртээ байгаа мэт санагдаад л явчихна.

Монгол хүмүүс маань дэлхийн хаана ч юу ч хийж яваа бай Монгол хоол ахуй соёлоо үргэлж санаж эрхэмлэж байдаг юм шүү.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s