BOOK REVIEW Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд

have-you-seen-our-paperback-special-edition-of-colorless-tsukuru-tazaki-and-his-years-of-pilgrimageӨнгөгүй Тазаки цүкүри ба түүний эргэлийн он жилүүд
Би ерөөсөө бичмээргүй байсанлдаа. Яагаад гэвэл тийм нэг үгээр илэрхийлэн дүрсэлж боломгүй мэдрэмж үүсээд дотор нэг зүйл бөглөрөөд буй мэт мэдрэмж яг номоо хаасны дараа төрөөд байсан юм.
Та Харүки Мүракамигийн фен үү? Олон ч хүн түүний номыг хичээнгүйлэн уншдаг ба энэхүү ном гарсан даруйдаа эхний өдрөө л  сая хувь борлогдсон гээд яриад байвал дуусахгүй байх. Харин миний хувьд энэхүү номын хавтсан дээр  манай гарагийн хамгийн шилдэг романч гэж бичсэн байсан нь  анхаарал татаж байсанлдаа. Энэ ном буюу хамгийн сүүлд гаргасан бүтээл нь миний хамгийн анхны  Харүки Мүраками (зохиолчын ном) байлаа.
Маш их хичээнгүй сайн судлаач зохиолч юм байналээ.  Гадаад уншигчиддаа таалагдахын тулд нэлээдгүй судалгаа хийсэн мэт. Барууны алдарт хөгжмийн зохиолчид төгөлдөр хуурчид кино зэрэг хуудас эргүүлэх бүрт хөврөх нь барууны уншигчиддаа таалагдах гэсэн мөн япон хүний үнэлэмжийг өсгөж дөвийлгөх гэсэн оролдлого мэт санагдсан эсвэл ердөө л  түүний арга барил байх.
Номноос хураангуйлбал Тазаки цүкүрү хэмээх залуу ахлах сургуульдаа халуун дотноор 4 найзтайгаа нөхөрлөдөг байсан атгасан гар шиг найзуудын бүлгэмээсээ гэнэт нэг өдөр л дахиж чамтай уулзмааргүй байна хармааргүй байна хэмээн үг сонсон тэрхүү бүлгээсээ жийгдсэнээр үхлийн ирмэгт ойрхон очин амь нас нь дэнжигнэдэг. Тэр явдлаас хойш 16 жилийн дараа нэгэн бүсгүйтэй танилцсанаар тэдгээр найзууд чинь яагаад чамайг тэр үед бүлгээсээ огцом жийснийг олж мэдэх хэрэгтэй хэмээн ятгуулснаар номын гол үйл явдал өрнөдөг. Тэрээр чухам тэр үед яагаад найзууддаа жийгдсэнээ мэдэхээр эргэн 16 жилийн өмнөх дурсамжийг сөхөн эрэлд гарна. Тунчиг сонирхолтойдоо.
Ном дууссанаар би хэд хэдэн асуултанд хариулт авч чадаагүй болохоор Харүки Мүраками тодорхой гэхэд тодорхой бус, тодорхой биш гэхэд ч эргэлзээтэй бичих арга барилыг гайхан байна одоог хүртэл. Номонд goodreads дээр 3 од өгсөн. Мөн миний хувьд Мүракамигийн эхний бөгөөд магадгүй эцсийн ном байх. Одоо надад 1Q84 бэлэн уншаагүй байгаад л байна. Яг уншиж эхлэх эсэхээ мэдэхгүй юм. Эдгээр зузаан  номуудыг уншихаас нэг л эргэлзээ тээнэгэлзээ басхүү маш их сонирхол төрж байна. Харин та юу гэж бодож байна?! Надад зөвлөөч
♥Le mal du pays♥
Advertisements

2 thoughts on “BOOK REVIEW Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд

    1. Сайн байна уу. Юуны өмнө тэмдэглэл уншсан таньд баярлалаа. 1Q84ийг би уншаагүй л байна. Гэхдээ уншихаар шийдлээ. Нэг тийм өөр зүйл гоёшдээ тэ.

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s