Book review Life changing magic of tidying up

Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын ревью
Эмэгтэйчүүд заваан гэр оронд замбараагүй жаргалгүй суудагаа зогсоохын тулд уншвал зохих бүтээл болжээ. Энэхүү ном нь гэр орноо нэгхэн удаа эмхэлж цэгцлээд л дахин цэвэрлэж цэгцлэх шаардлагагүйгээр цэмцгэр болоод зогсохгүй улам бүр л цэгцтэй болоход суралцахуйг өгүүлжээ. Тэр бүү хэл дан ганц гэрийн бус оюун бодлын их цэвэрлэгээний тухай аж.
Амьдралдаа нэгхэн удаа зөв аргаар эмх цэгц буюу баярын цэвэрлэгээг хийснээр өөрийн биеэр мэдэгдэхүйц өөрчлөгдөх ба эхлээд хаяж сураад дараагаар нь юмсын байршлыг оноож шинээр авсан зүйлсдээ мөн байрлал тогтооход л болох аж. Нэг ширүүхэн дайрах хэрэгтэй ба дунд нь зогсож дундаас нь хаяж үл болно. Унших тусам тэгээд хэрхэн яаж вэ гэж сэтгэл гижигдэх юм аа. Чи эмхэлж цэгцлэхэд муу, үргэлж юм аа хураа, чиний юм дандаа хөглөр ч байх юм, өрөөгөө цэвэрлэ гэдэг үгийг аав ээжээсээ зөндөө сонсдог байлаа. Харин би гэж хөөрхий хэрхэн эмх цэгцийг бүрэлдүүлэх аргаа л олохгүй яваад байсан юм байна. Аргагүйшдээ хэн ч Мари Кондо (Зохиолч Конмари) шиг зааж өгч байгаагүй юм чинь.
Тэгээд л үргэлж би цэвэрлэх цэгцлэхдээ тааруухан юм байна гэж бодож явдаг байлаа. Өөрийгөө ажиглахаар бүх хувцсаа янзлаад эвхээд цааш хийхээр яг дараа өдрөөс нь л хувцас олдохгүй байхаар нь доороос нь ухаад авчихлаар өнөө сайхан эвхсэн хувцас хунар бүгд нураад уначихна. Харин би энэхүү номоор
  • Хэрхэн өөрийн хүссэн гэртээ амьдрах уу
  • Хэрхэн хог новшгүй орших уу
  • хэрхэн зөв хувцсаа эвхэх үү
  • хэрхэн зөв хурааж багтаах уу
  • Хэрхэн эмх цэгцтэй байх уу
  • Хэрхэн эд зүйлстэйгээ харьцах уу

гээд дурьдвал маш олон зүйлсийг заалгаж авлаа. Би танд заавал уншихыг зөвлөх нэг шалтгаан надад байна. Тэр юу вэ? гэвэл би номоо уншингаа шууд амьдралдаа хэрэгжүүлээд явсан яг л хоолны жорны ном харж хоол хийж буй мэтээр номоо хараад шууд цэгцлэх ажилдаа орсон. Гэр орон, өрөө тасалгаа шүүгээ тавиурт маань бодит өөрчлөлт тэр дороо гарсан учраас “Би хэрхэн эмх цэгцтэй амьдарч эхэлсэн бэ? гэж бичвэр оруулсныг та заавал сонирхоод үзээрэй. Би энэ удаад агуулгын тухайд дэлгэрэнгүй ярихгүйгээр таныг унших хүсэл төрөхөд тань сэдэлжүүлж өгөхийг хүслээ.

Шүүмж: Номын Монгол хэл дээрхи хэвлэлт жижиг ч хатуу хавтастай тул уншихад тийм ч гарт эвтэй бус хатуу байсан ба мэр сэр алдаатай үгнүүд байсныг хэлмээр байна.
Нийтлэсэн: Т.Тэргүүнжаргал
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s