Бүсгүйчүүдээ Японы гайхамшигт чийгшүүлэгч Хадалабо-Ревью

“Монголиас некст топ модел”ийг үзэж л байгаа биздээ. Мэдээж хүмүүсийн анхаарлын төвд байгаа энэ шоуны реклам гэж чигтэйхэн их. Дээрээс нь нэмээд Aну-үжин хасагдаад яасан их шуугиваа тэ. Тэгвэл та Хадалабог харсан л байж таараа. Томоохон ивээн тэтгэгчдийнх нь нэг Японы “Ронто” косметиксоос албан ёсны эрхтэйгээр Монос оруулж ирж байгаа юм байна. Бас болоогүй манай урдаа барьдаг топ модел рекламд нь тоглоод авчээ. За тэгээд ер нь л миний анхаарлыг татаж хорхойг хүргээд л байлаа. Улсынх нь урдаа барьдаг сайхан бүсгүй  сурталчилгаанд  нь тоглоод магтаалын үг  ТВ нэвтрүүлгээр ярьчихаар итгэл үнэмшил төрдөг юм бналээ. Солонгосд бас гоо сайхны дэлгүүрүүдээр харагдаж ТВ-ээр сурталчилгаа нь гардаг юм байна. Бүтээгдэхүүнийхээ тухай ярианд оръё. Миний хэрэглэж байгаа нь чийгшүүлэгч тоник болон тос.
  • Давуу тал: Анх хэрэглэж үзэхэд тоник нь уснаас илүү өвгөвтөр бүтэцтэй байсан ба арьсандаа алгаараа түрхэхэд бага зэргийн наалдамхай мэдрэмж төрдөг. Тосны хувьд гэвэл түрхсэний дараа арьсан дээр үлдэж байгаа нь мэдэгдэхүйц зуурамтай гелэн бүтэцтэй юм байналээ. Энэ яг реклам шигээ тэгж гарт хацрын арьс наалддаг эд үү гэж сонирхоод Пүүжээг дуурайж үзэвээ (хэхэ). Тосоо зузаан түрхчихээр үнэхээр тэгж наалддаг юм байналээ. Бичил реклам тольнийхоо өмнө хийгээд амжсаан. Эхний өдөр нилээд зузаавтар түрхээд унтсаны маргааш өглөө арьс 100 хувь чийгшил авсан нь шууд мэдэгдээд тосныхоо үлдэгдлийг угааж авсаны дараагаар үнэхээр гөлгөр гөлчгөр тольгор зөөлхөн болсон байсанд үнэхээр гайхсан шүү. Бас нэг асуудлыг маань энэхүү бүтээгдэхүүн шийдсэн гээд хэлчихэд болно. Өдийг хүртэл янз бүрийн л арьс арьчилгааны бүтээгдэхүүнүүдтэй нүүр учирч явахад нүүрээ будсаны дараачаар будагны цаанаас жижиг жижиг тууралт тодроод байдаг байсан маань ер харагдахгүй байх юм. Эндээс үзэхэд миний арьсанд маш их таарсан харшилдаггүй зөв бүтээгдэхүүнээ олчихлоо гэж сэтгэл тун өндөр байна. 
  • Сул тал: Сул тал нь яг тэр гээд хэлчих зүйл олдоогүй ч хэт зузаан түрхэх болон будагны доор суурь хэлбэрээр ашиглаж болохгүй юм байналээ. 
  • Савлагаа: Тийм ч их итгэл төрүүлэхүйц биш энэ л миний арьсийг сайхан болгож чадах бүтээгдэхүүн байна гэх сэтгэгдэл төрмөөр ганган дэгжин савлагаагүй. Энгийн минимал хэв маягийн хатуу хэлбэрийн хуванцар савлагаатай дээр нь Хадалабо гэж л Англиар ганц бичиг байхаас бусдыг нь Японоор бичсэн харагдана. Үнэтэй бүтээгдэхүүнүүд гол бүтэцээсээ бус савлагаанаасаа болоод үнэтэй байх тохиолдол байдаг гэдэг нь ч юм болов уу энгийн савлагаатай энэ бүтээгдэхүүнд ид шид байна.
  • Үнэ: Дээр дурьдсанчлан энгийн савлагаатай тул үнэ тун боломжын дунджаар нэг бүтээгдэхүүн 25000-40000 төгрөгийн хооронд. Солонгосоос биш Монголоос авбал илүү хямд тусах юм байналээ. Үнийн хувьд 13000 воноос 40000 воны хооронд хэлбэлздэг.
Ямар арьсанд тохирох вэ? Би өөрийн хувийн туршлага дээрээ үндэслэн энэхүү ревьюийг бичиж байгаа болохоор миний хуурай арьсанд маш сайн таарч байгаа чийгшил өндөр өгч байгаа гэдгийг хэлмээр байна.
Авах уу? Болих уу?
Арьсаа чийгшүүлэхийг хүссэн хүн бүр хэрэглэж үзбэл харамсахааргүй сайн бүтээгдэхүүн байна гэж зөвлөх байна.
hadalabo_1

Нийтлэсэн: Тэргүүнжаргал

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s