Сарын дараа юу болов?

Шинэ оны ганган төлөвлөгөөний хэрэгжилт тааруухан байдаг гэдэг ч нэг талаараа үнэн юмуу дасгалын төлөвлөгөө маань ерөнхийдөө цалгардсан. Буцаад өөрийнхөө биеийг дасгалын зааланд 7 хоногт 3аас 4 удаа аваачдаг болох ийм хэцүү гэж санасангүй шүү. Ямар их эрч хүч энергийг дасгал хөдөлгөөнөөс мэдэрдэг билээдээ харин зөв зуршилаа ердөө 10н хэд хоног л орхигдуулахад бие аяандаа л орчиндоо уусаад эхэлдэг юм байна. Харин дахин эхлэх гэж дор хаяж 28 хоног тасралтгүй оролдох хэрэгтэй болдог шүүдээ. Бие эрч хүчгүй болохоор оюун бодол ч өөрөө эмх замбараагүй болоод байх шиг. Огцом олон зүйл төлөвлөчихөөр өдөр тутмын хэвшил болоогүй шинэ зүйлс болохоор нэг их сайн сууж өгдөггүй юм байна гэчихдэг ч юм билүү өөрийгөө зөвтгөх гээд хэхэ.

Эрч хүч энерги хаачив?

Сэтгэл санаа тогтворгүй тэр хэрээрээ анхаарал төвлөрөхгүй хичээлээ хийж байхдаа дэвэн дэлхийн хэрэг бодно. Өөр зүйлсийг амжуулж байхад хичээл толгойд орж ирнэ.
Цагийн ажил ихтэй чөлөө завгүй найзынхаа бяцхан бизнесд нь хувь нэмэр оруулж туслах гэж гадуур дотуур хүйтэнд хөрч халуунд халж гүйсээр ерөнхийдөө ажлынхаа 80 хувьд хүрээд авлаа. Айл гэрийн төсвийг барина гэдэг амаргүй даваа байдаг бололтой ихээхэн мөнгөний хуваарилалт дээр тун тооцоотой хандахгүй бол алдах буруу хуваарилах ч тохиолдол гардаг юм байна. Ялангуяа найзууд бизнес хийж эхлэхэд итгэл дээр суурилдаг тул санхүүгийн тооцоо муу болоод хэн хэндээ хохирол учруулбал нөхөрлөлд сэвтэй хэрэг болох юм байна. 
Монголд маань хасах 30 градус хүрдэглдээ. Гэхдээ гэртээ байхдаа нэг ч удаа даарч чичрэн сууж үзээгүй бол энд эсрэгээрээ гадаах градус шалихгүй ч гэрт маш хүйтэн. Гадаад оюутан дээрээс нь цагийн ажил хийж өөрсдийнхөө амьжиргааны зардлыг олж байгаа бол халаалтаа асаагаад дулаан суухаас илүүтэйгээр асаахгүйгээр мөнгөө хэмнэх гэж оролдоно. Зун бол айрконоо бага асаана эсвэл гэрээсээ өөр газар буюу сургууль номын сандаа хичээл даалгавраа хийнэ. Дандаа оюутнууд л ийм байна уу гэхээр үгүй ээ жирийн Солонгос айл ч ингэж мөнгөө хэмнэдэг юм байналээ. 

Харин хамгийн сайхан нь 2р сарын эхний 7 хоногоос хаврын урь орж ээж маань Монголоос ирж давхар баяр хөөр болохнээ.


7 хоногт нэг нийтдээ жилд  52 нийтлэл бичих чалленжийн маань эхний сарын гүйцэтгэл 100%. Мөн энэ сард  2 ном уншлаа. 4ийг ч унших боломж байсан ч захисан номнуудаа гар дээрээ бэлэн авч чадаагүй байгаа.


Яг сарын сүүлд юу гэж бодогдоно вэ гэвэл үүргэвчээ үүрэн гараад далайг зорин далайн давалгааг ширтэн суухсан гэж хүснэ. Юу ч бодолгүйгээр тайванаар удаан гэгч нь байгалийн гоо үзэсгэлэнг бишрэн суухсан. Хотод хэт удаан ажил хичээл сургуульд л төвлөрөөд байхаар дотроос “Xөөе чи хаашаа ч хамаагүй явж толгойгоо сэргээж бодолоо цэгцэлээ” гэж хэлээд байгаам шиг мэдрэмж төрдөг юм байна.

Баяртай нэгдүгээр сар минь♥♥♥
Нийтлэсэн Т.Тэргүүнжаргал
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s