Audrey Hepburn Хүн төрөлхтний гүнж

audrey-hepburn-actress-breakfast-at-tiffany-s-prominent-76961

Хүн төрөлхтний гүнж, дэлхийн топ 5 эмэгтэй жүжигчний нэг гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр тэрээр 1929 оны 5сарын 4-нд Белги улсын Брусэлль хотод мэндэлжээ. Хүүхэд наснаасаа дэлхийд алдартай балетчин болохыг мөрөөддөг байсан тэрээр Лондонгийн балетийн сургуульд сурч байхдаа мюзикалд жижиг дүр бүтээснээс хойш жүжигчин болох эхлэл нь тавигджээ. 1951 онд тамхи зардаг охины дүрд Лавандэрь хилл моб кинонд анх удаа дүр бүтээж 20 хон настайгаасаа олон сэтгүүлийн нүүрийг чимж эхэлсэн байна. Тухайн үед Жэймс гэгч баян эр түүнд сэтгэл алдран гэрлэх санал хүртэл тавьж байсан ч цаг наргүй ажлын хувиар ээлж дараалсан киноны урилгаас татгалзаж чадахгүй байсан байгаа юм. Юун гэрлэх Жэймс бол авч суугаад гэртээ л байлгахыг хүсэж байсан ч жүжигчний карьер яг ид эхлэж байсан байна. Хэдхэн хоногийн өмнө Roman holiday ийг үзсэн юмлдаа.romanholidayRoman holiday
Тэгээд л Аудрие Хепберны тухай уншихыг хүссэн юм. Хэдэн жилийн өмнө энэ киног үзэж байсан ба манайхан Ромд өнгөрүүлсэн гэрэлт өдөр гэж орчуулсан байсан. Тэр нь ч надад таалагддаг юм. Тэр үеэс хойш мартаж чадахгүй байсан үнэхээр л тийм сайхан гэгээлэг хайр гэрэлтсэн мэдрэмж өгдөг кино шүү. Тэрээр гүнжийн дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн Оскарын шагнал хүртсэн байна. Кинонд тухайн үед аль хэдийн нэрд гарсан байсан Грегори пектэй хамтран тоглосон ба насан туршдаа сайхан нөхөрлөжээ. Грегоригийн сайн найз Мел феррер гэх продюсер өөрөөс нь 11 ах олон хэлээр ярьдаг ухаантай залуутай тэр үед учирчээ.
mel-and-audrey
Нөхөр Мел Феррерийн хамт
1953 он бол Тайм сэтгүүлийн нүүрэнд гарч бүсгүйн ажил амьдрал ид цэцэглэж байсан үе. Нэг жилийн дараа Мел тэр 2 Швейцарьт гэр бүл болсон байна. Аз жаргалтай сайхан хосууд байсан ч амьдрал нь тийм ч шулуун дардан байгаагүй ба жил алгасахгүй кинонд дээр ажиллаж асар завгүй байсандаа ч тэр үү 2 удаа жирэмслээд 2ланд нь хүүхдээ алджээ. Энэ уяхан туяхан нарийхан байдаг тэгж их зай завсаргүй ажиллаж байсных ч юм уу гэмээр санагдсан ба 3 дахь удаа жирэмслэхдээ шууд л амралтаа авч аятай тухтай тайван байсны эцэст бяцхан Шон феррер мэндэлсэн юм. Хүүгээ мэндэлсний дараагаар Тиффанигийн өглөөний цай урилга хүлээн авчээ. Ихэнхи хүмүүс европын гүнж Америк малын эмчийн эхнэрийн дүрийг гаргаж чадахгүй гэж үзэж байсан ч тэрээр ёстой болгоод өгчээ. Энэ үеэс хойш хувийн амьдрал нь хэцүү болж эхэлсэн ба алдартай болох тусам гэр бүл амьдралд нь асуулал үл ойлголцол үүсч эхэлсэн байна. Хүүгээ 2 нас хүрэхэд нь тэрээр My fair lady-д тоглосон ба кино 1964онд  театуудаар гарч эхэлж 8 оскар шагнал хүртжээ. Кинонд Аудрие сая доллараар үнэлэгдэж байсанг үзэхэд Америкийн шоу бизнес хичнээн урт настайг мэдэж болохуйц. Хэдийгээр тэр тус киноноос оскар хүртээгүй ч диснэе мюзикл Мари поппингоос оскар авчээ. 1967 онд дахин жирэмсэн болсон ч харамсалтай нь дахин эндсэн нь Мел тэр хоёрын гэр бүлийн амьдралын төгсгөлийг авчирчээ.
1969 онд итали эмч Андрей Доттитэй гэр бүл болон удаахь хүү Люкас Дотти мэндэлжээ.  Тэрээр 2 хүү л төрүүлсэн юм дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байсан тэрээр тэр гоо сайханг өвлөх охин төрүүлээгүй нь харамсалтай. 3 удаа хүүхэд нь эндсэн гэхээр гоо үзэсгэлэнд том золиос хэрэгтэй байсан мэт. Түүний нарийхан бэлхүүс жижигхэн хэвлийд охин үр ирээгүй бололтой. Хэдийгээр охин төрүүлээгүй ч ач охин нь Базаар сэтгүүлийн нүүрэнд гарсаныг харахад гоо үзэсгэлэнг нь өвчөөгүй нь гайхахаар зүйл биш ба хөвгүүд нь бүгд л аавуудыгаа дуурайсан юмуудаа гэхээр төрхтэй ба ач охин нь аавыгаа дуурайсныг бодоход түүний гоо үзэсгэлэн цор ганц дахин давтагдашгүй ажгуу. Харамсалтайгаар тэрээр гэр бүлийн амьдралаа эцэслэж Доттигоос 9 жилийн амьдралаа тусгаарлажээ. 1992 онд африкруу сүүлийн удаа аялалд гарах үед бие нь тааруухан байснаар 1993 Швейцарь дахь даруухан байшиндаа хамгийн сүүлчийн зул сараа өнгөрөгөөд тус оны 1 сарын 20-нд 64 насандаа хорвоог орхиж бурхад үзэсгэлэнт сахиусан тэнгэртэй тийнхүү учирчээ. Түүний хөвгүүд хоёул ээжийнхээ тухай ном гаргасан байдаг юм байна.audrey-hepburn-children-1-1Хөвгүүдийн хамт
Таны Танантара
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s