“1984” George Orwell BOOK REVIEW

 Английн социализмын тухай 1948 онд Жорж Орвелл 1984 оныг төсөөлөн бичсэнээр 1984 гэх энэхүү ном бүтсэн байна. Тэрээр өнгөрсөн үед 1948 он буюу өнгөрсөнд мөрөөдөн байсан гэрэлт ирээдүй 1984 онд огтхон ч байхгүй харин бүр дордсон байхаар бичсэн нь тун сонирхолтой. Социализмын хор уршгийн тухай тун гайхалтай илэрхийлсэн ба ардчиллын хүүхэд болоод ч тэрүү соц нийгмийн тухай ойлголтгүй байсан надад томоохон цочрол болов. Картын бараа  жинхэнэ утгаараа хэрэгждэг ба үйл явдал Лондонд өрнөнө. Энд тэндгүй дэлбэрэлд өлсгөлөн айдас хүйдэс ноёлоно. Зохиолын гол дүр Смит хувьсгалаас өмнөх үе буюу одоогийн аймшигт соц нийгэм нэг хүний дарлалт тогтолцоо намын бодлогоос өмнө төрсөн ба намын бузар булай үйлийг дотроо зэвүүцэн явдагч хэнд ч тэр бүү хэл эхнэртэй үл итгэж аж төрөх аж. Хайр дурлал, сэтгэл  догдлол  халамж, итгэл тэр бүү хэл секс гэх мэт  хүн хоорондын нандин харилцааг устган хүн төрөлхтөний түүхийг эрх мэдлийн хүчин дор хааш нь бол хааш нь эргүүлж болохын тод жишээг та эндээс уншиж болно.

Огтоос бие биедээ дургүй хүмүүсийг гэр бүл болгон батлах ба тэр хоёрын хоорондын харилцаа тэр чигтээ амьгүй хийгээд үйлдэл бүр нь нам болоод их ахын төлөө байх ёстой. Намд үйлчлэх хүүхэд төрүүлэх нь тэр хоёрын үүрэг. Гарч ирсэн хүүхдүүд нь хар багаасаа намын сургууль цэцэрлэгээр хүмүүжин ба толгой нь тэр чигтээ их ахын үзлээр програмчлагдан угаагдсан тул аав ээжийгээ намын эсрэг нэг л үйлдэл хийх юм бол ямар ч эргэлзээгүйгээр сэтгэхүйн цагдаа гэх аймшигт этгээдүүдэд барьж өгдөг.

Өнгөрсөн үеийн тухай бүх баримт бичгийг нэг нэггүй устгачихсан буюу зсаварлачихсан, бүх номонд засвар өөрчлөлт оруулчихсан, уран зургийг шинээр зурчихсан, хөшөө дурсгал, гудамж, барилга байшинд шинэ нэр өгчихсөн, бүх он цагийг өөрчилчихсөн. Энэ үйл явцыг нэг ч цаг, нэг ч хоног зогсоохгүй үргэлжлүүлэн түүхийг зогсоож дэлхийд орших бүхнийг нам зохион бүтээсэн гэж итгүүлж үнэмшүүлж эсэргүүцсэнийг нь тарчлаан зовоож амьд үхдэл болгох нь тэдний зорилго юм. Смит дурлалт бүсгүй Жулиан хамт эамын эсрэг хөдлөх гэж оролддог ч араас нь 7 жил дагаж буй Обрэйнд өөрсдийгөө бариад өгчихдөг нь тун золгүй. Унших бүрд Хойд Солонгос л нүдэнд тодорно. Яалтчгүй ийм аймшигтай нийгэм тэнд байдаг байх гэж бодогдоно. Саяхан Хойд Солонгосоос хэрхэн оргосон тухайгаа нэгэн бүсгүй Тэд толкс тайзан ярьж байхыг сонссон чинь хүүхэд байхдаа хамгийн сайхан улсад амьдардаг гэж боддог байснаа хэлж байсан.

Номонд гарах хамгийн их сэтгэл өвтгөсөн зүйл бол Шинхел гэх хэлээр тэд ярих ба жилээс жилд үгийн тоог цөөрүүлдэг жишээлбэл сайн гэдэг үг байхад муухай гэж үг хэрэггүй харин бишсайн л гэхэд болно. Үнэхээр сайхан гэвэл маш их сайн гэх ч юм уу бусад илүү үгнүүд хэрэггүй гэж үзэн үгсийн сангаас хасах явдал нь ерөөсөө хүний сэтгэлгээг хязгаарлах өөрийгөө сайхнаар илэрхийлэх боломжыг шууд хааж байна гэсэн үг.  Миний мэдэхээр Хойд солонгосд орчин үеийн үг хэллэг хэрэглэдэггүй буюу адил Солонгос хэлтэй ч өмнөд Солонгосчуудаас тэс өөрөөр ярьдаг. За тэгээд уншиж эхлээд буцаагаад тавьж чадалгүй  дуусгасан болохоор энэхүү сайхан номыг таньд бас санал болгоё бодолд чинь гарцаагүй өөрчлөлт авчирна гэж сэтгэж байна.

Нийтлэсэн: Танантара

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s