Яг өнөөдрөөс блог хөтлөж эхлэх 15 шалтгаан

Би олон зүйл хийх дуртай. Бэйсбол, видео тоглоом, теннис зураг гээд дурьдаад байвал олон  болов ч эдгээрийн аль нь ч амьдралыг өөрчлөөгүйгээс гадна блог хөтлөхөөс илүү сэтгэл ханамж өгдөггүй юм. Амьдралын хэв маяг маань ихэд өөрчлөгдсөн гэхэд болно. Бүр хийх дуртай зүйл хобби болсон болохоор бусадтай үргэлж хуваалцаж блог хөтлөхийг санал болгохдоо таатай байдаг. Минимализмын тухай судлаж эхлэж байх үеэсээ өөрийн хувийн хэрэгцээт бүртгэл хийх зорилгоор блогоо эхлэж байлаа. Гэвч би ямар нэгэн түүхийн тухай бичихээс илүүтэйгээр миний амьдралыг өөрчлөж буй түүх болон хувирсан юм.
Блог таны амьдралд нөлөөлөх 15 нөлөө
Юуны түрүүнд хэлэх зүйл бол та блогоор дамжуулан бизнесээ өргөжүүлэн туршлагатай мэргэжилтэн болж тодорхой хэмжээний орлого олон хувь хүний үнэ цэнээ өсгөх боломжтой.
  1. Илүү сайн бичдэг болно. Хүмүүс хоорондын харилцааны гол цөм бичих үйл явц бөгөөд бодолоо цаасан дээр буулган бусдад үнэлүүлэх тусам чадвар сайжирдаг. Блог  чамайг сайн бичээч бол гэж хүчлэхгүйч үргэлжлүүлээд байвал нэг л мэдэхэд  сайн бичдэг болсон байна. Дадлагажаад байвал үр дүнд хүрнэ. Сайн бичдэг болсоноороо амьдралдаа олон давуу талыг бий болгох ба үүнийгээ та ном бичих, илтгэл тавих, хувийн анкет танилцуулга болон хуримын ойн мэндчилгээний карт гээд олон зүйлсийг хийхдээ ашиглаж болох юм.
  2. Бодож эргэцүүлэх чадвар сайжирна. Товчхондоо хэлбэл бичнэ гэдэг бол бодлынхоо дууг хурааж аваад цаасан дээр буулга процесс мөн. Түүний тулд та амьдралын эрээн бараан дэлхий ертөнцийн олон хэлбэр галбираас эрэл хайгуул хийн илүү гүн гүнзгий няхуур бодож сэтгэх хэрэг гарна. Гэсэн хэдийгээр бидний ихэнхи нь “бичээд байх зүйл байхгүй” гэсэн тэнэг гээд хэлчихэж болмоор шалтгаанаар блогоо эхлүүлдэхгүй л байна. Би ч бас ингэж боддог байсаан. Гэхдээ магадгүй та бичих зүйлээ хараахан олж нээгээгүй л байгаа байх.
  3.  Амьдрал тань илүү зорилготой болно. Нэгэнт өөрийн амьдрал, үзэл бодлынхоо тухай бичээд эхлэхээр ер нь би өөрөө хэн юм бэ? Хэн болох гээд байна вэ? Юмсыг хэрхэн харж байна вэ? гээд илүү зорилготойгоор гүнзгийрэн эргэцүүлж эхлэнэ. Магадгүй эдгээр л таныг  бичиж эхлэхэд хангалттай шалтгаан болоод өгнөдөө.
  4. Утга учиртай зүйлийн төлөө өөрийгөө хөгжүүлж эхэлнэ. Зайлшгүй шаардлагаар блог хөтлөх нь тодорхой хэмжүүр шаардлагатай байдаг. Амьдралд тохиолдож буй бүх үйл явдал бүхий л үзэл бодлоо бичих нь боломжгүй хэрэг. Оронд нь та  хамгийн чухал үйл явдал болон түүнтэй эн зэрэгцэхүйц хэмжээний үзэл бодлоо бичиж болох юм. Энэ үйл явц нь таныг утга учиртай зүйлд зориулж өөрийгөө хөгжүүлэхэд туслана. Заримдаа хамгийн энгийн зүйлс хамгийн чухал байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз. Бичиж эхэлснээр миний юу гэх гээд байгааг илүү их ойлгох болов уу.
  5. Таныг эрүүл амьдралын зөв зуршилруу хөтөлнө. Блог таниас цаг хугацаа үнэнч байдал үүрэг даалгавар хариуцлагыг шаардана. Эдгээр бол алгаа тосоод амьдралдаа баяртайгаар хүлээж авах зүйлс билээ. Блог хөтлөж эхэлснээрээ би өглөөний хүн болсон дээрээс нэмж хэлэхэд гүйдэг болсон. Мөн хамгийн дуртай кофегоо(Старбакс-карамель маккиато) олж авсан. Энэ гурван зуршил таны анхаарлыг нэг их татахгүй байгаа бол эдгээрээс өөр шинэ зуршлыг бий болгох боломжтой гэсэн үг.
  6. Та шинэ хүмүүстэй танилцаж танилын хүрээгээ тэлнэ. Коммент, имэйл сошиал медиагаар ямар олон шинэ хүмүүстэй танилцахаа та өөрөө гайхаад ч барахгүй байх. Нэг хүнтэй танилцсанаар өөр бусад олонтой танилцаж уулзах үүд хаалга нээгддэг. Блогчид бие биетэйгээ найрсаг амжилтанд хүрэхэд тань чин сэтгэлээсээ дэмжин урам зориг өгж баяр хүргэцгээдэг хүмүүс байдаг юм. Харин та л энэ дунд алга байна!
  7. Орлого олж эхэлнэ. Заавал блог хөтөлж мөнгө олох шаардлага ч байхгүйлдээ. Үнэндээ үүгээр дамжуулж мөнгө олох нь бичих тав тухыг чинь алдагдуулж мэдэх юм. 20$ олсон ч 20000$ олсон ч бай дуртай зүйлээ хийгээд түүгээрээ орлогоо нэмэгдүүлнэ гэдэг хичнээн сайхан хэрэг.
  8. Та бусдад урам зориг өгнө. Блог ганц чиний амьдралыг өөрчлөхөөс гадна уншигчдийн тань амьдралыг ч өөрчилдөг. Яагаад гэвэл та янз бүрийн хүмүүсд чөлөөтэйгөөр дуу хоолойгоо хүргэнэ гэсэн үг шүү дээ . Энэ бол өөрийн цаг хугацаа, эрч хүч энергиэ  хүн бүрт үнэгүй санал болгож буй бусдын төлөөх үйл юм. Хэн нэгэн чиний нийтлэлээс урам зориг эрч хүч авна гэдэг бол үнэхээр гайхалтай мэдрэмж тийм биздээ?
  9. Илүү өргөн цар хүрээтэй сэтгэдэг болно. Блог нь авах гээхийн ухаан. Блог болон уламжлалт нийтлэл хоёрын нэг том ялгаа нь уншигчиддаа мэдээллийг санал болгох явдал юм. Утга учир ач холбогдол өндөртэй гэж үзсэн нэгхэн сэдэвээрээ бичих гэж сэтгэл зүрх цаг хугаацаагаа хайр гамгүй зориулсны дараагаар уншигчдаас хариу авдаг. Харин  коммент хэсэгт бичсэн  бичээсүүд анхандаа маш чухал гэж үзэж байсан сэдэвт шинэ уур амьсгал авчирдаг. Нэг ёсондоо та уншигчдын тусламжтайгаар илүү өргөн сэтгэх хэрэгтэй болдог.
  10. Үнэгүй. Нэг ч зоосны зардалгүйгээр блог эхлүүлэх боломжтой ба wordpress-ийг хамгийн түрүүнд санал болгомоор байна. Би өөрөө ч хэрэглэдэг юм. Эхлэлтийн зардалгүйгээр яг одоо яагаад эхлэж болохгүй гэж? Эсвэл сард хэдхэн доллар төлөөд дүмэйн нэр ээ ч давхар эзэмшчихэж болдог тун дажгүй bluehost-ийг санал болгоё.
  11. Мэдлэг тань нэмэгдэнэ. Илүү мэдлэгтэй байх нь илүүл аятайхан тийм биз. Блог таныг дэлхийд таниулна. Дэлхийн хүн болох шийдвэрийг та л өөрөө гаргана. Та 1 тэр бүү хэл 10000 уншигчидтай байсан та өөрийгөө бусдад таниулж байна гэсэн үг ба бусдад танигдаж эхлэл тань бага багаар тавигдана. Нэмж хэлэхэд гадна орчинд өөрийгөө таниулсанаар таны дуу хоолойг сонсохыг хүсдэг ертөнцийг бүтээж чадна.
  12. Хувийн журналд үүсгэхэд туслана. Блог нь хувийн тэмдэглэл архив үүсгэхэд томоохон үүрэгтэй. Мөн дээрээс нь өөрийн туулж өнгөрүүлсэн туршлагын үндсэн дээр өсөж хөгжиж улам гярхай ажигч болоход нөлөөлдөг буюу бодол санааг өөрчилдөг.  Блог амьдралыг тань дижитал хальсанд хурааж аваад үүлэнд хадгалчихаж л байна гэсэн үг ба хэзээ ч хулгайд өртөж галд шатахгүй.
  13. Илүү өөртөө итгэлтэй болно. Илүү ихээр өөртөө итгэх итгэлийг бий болгоход блог таньд тусална. Та өөрийгөө ямар чухал амьдралаар амьдардагаа, цор ганц давтагдашгүй хүн гэдгээ маш хурдан ухаарна.
  14. Бусадтай хуваалцах олон платформыг олно. Хүн болгон таны санал болгож буй хэрэгцээт үг ашигт мэдээллийг уншихдаа таатай байх бөгөөд энэ нь  сайхан ресторан сайн ном эсвэл өөр ондоо шинэ содон зүйл ч байсан болно. Бид аливаа зүйлийг бусадтай хуваалцсанаар л аз жаргал сэтгэлд таатай байдлыг бүрэн утгаар нь мэдэрдэг. Чухамдаа яг л үүнийг хийх боломжийг блог таньд олгоод байгаа юм. Бусдад туршиж үзсэн болоод мэдэж авсан сайн сайхан зүйлсээ хуваалцах бүрэн боломжтой.
  15. Магтуулах гэж яараад хэрэггүй. Уншигчид үргэлж нийтлэлд тань хариу бичиж facebook-дээ шэйрлэж твиттердээ жиргээсэй гэж яарах нь бий. Гэхдээ алтан шугамаа алдалгүй бариад алхаад эхэлчихсэн байхад үр дүн гартал бага зэрэг хүлээхэд гэмгүй.

Санамж: Та баян болохын тулд эсвэл олон мянган дагагчидыг цуглуулахын тулд бүр эсвэл интернет орчинг ч өөрчлөх гэж блог хөтлөж эхлэх хэрэггүй боловуу. Харин та амьдралаа  утга учираар  дүүрэн байлгахын тулд яг одооноос бичиж эхлээрэй.

Нийтлэсэн: Т.Тэргүүнжаргал

Эх сурвалж: http://www.becomingminimalist.com/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s