WHEEL POSE Urdhvadhanurasana

Хорвоогийн шаргал өдрүүд ээлжилж цаг хугацаа улиран одож нэг өдрийн төгсгөл ирэхэд дэрэн дээрээ толгойгоо тавин  гүн амьсгаа аван тайвшрах үе хамгийн сайхан. Хэсэг хором өнөөдөр юу хийв хэмээн бодолд автана. Тухайн өдөр  юу ч хийсэн бай дор хаяж жижигхээн зүйлийг барьж аваад хийгээд дуусгасан бол  өөрийнхөө төлөө нэг ч зүйлийг болов  амжуулсандаа баяртай сэтгэлд таатай байдаг. Ялангуяа тэр өдөртөө дасгал хийчихсэн бол бүр ч гоё шүү. Бие  сэтгэл хөнгөрөөд эрч хүч мэдрэгдээд явчихдаг. Оны эхэнд бөөн эрч хүч ханхлуулсан хүн чинь бүгдийг л хийж эхэлмээр санагдаад байсан ч  йога л хийж эхэллээ . Харин жилийн төгсгөлд юу болох нь бүү мэд(хэхэ).  Завтай байгаа болохоор өдөр бүр дасгалаа хийх боломж гараад байгаа. 6 сар дотор split хийж сурна гэж бас бодоод байгаа. Өмнө нь  би багшийн удирдлага дор сунгалтаа сайжруулах гэж хичээллэж байсан ч  үргэлжлүүлэхгүй орхиод даруй 2 жил өнгөрчээ.  Чин сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа зүйл минь болохоор сэтгэл дотроос дуудаад зүгээр суулгахгүй төвөгтэй юм. Тэгээд л дахиад л оргүй хоосоноос эхлэх хэрэгтэй боллоодоо. Туслуулж дэмжүүлэх хүнгүйгээр онлайн хичээл үзэн ганцаараа үзэж тарж үсэр ч наадаж байнадаа. Амархан харагдавч анхаарал төвлөрөлт нойл болохоор нэг хөл дээрээ тогтох гэдэг бол миний хувьд үнэнхүү хүндрэлтэй.  Яг тэр үедээ би ямар чөтгөрөө хийгээд байгаа юм болоо гэж  бодон тэвчээр алдрах ч чадна гэсэн итгэл нүдэнд харагдсан хэвээр байгаа тул үргэлжлүүлнэ ээ.
Тууштай үргэлжлүүлэхгүй ардаа орхисон зүйл зөндөө бий. Тиймдээ ч тэрүү энэ удаад йогийн гараас хөтлөөд он удаан жил алхмаар байна.
evernote-camera-roll-20170109-154142

6 сар эсвэл жилийн дараа энэ бичвэрээ уншаад “Байхгүй  ээ нөгөө зорилго будаа гээд байж байхгүй” харин нэг иймэрхүү зурагтай болчихно гэж найдаж байна.
Насны залууд эхлэвэл бүр  илүү үр дүнтэй ба 60 нас хол давсан йогчид зөндөө байгааг практикаас харахаар насан туршдаа зууралдах ёстой зүйл гэж бүр гүн бат итгээд байгаа. Өөртөө мотиваци өгөхийн тулд би бараг Монголын йогчидийг дагадаг байх аа (хэхэ).  Нэгэн хэвийн ташаагаа тулж зогсож байхын оронд ингэж зогсдог болоё л доо.
evernote-camera-roll-20170109-154142-1                                                              picture from Blogilates
                                                               Нийтэлсэн: Т♥ннт♥р♥
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s