2017 PLANNER inspired by Anu

2017 онд унших номын жагсаалт гаргах зэргээр хэрхэн төлөвлөх тухай бага зэрэг сонирхож үзэхэд төлөвлөгөө хөтлөх буллет журнализм гэж бүтээлч арга барил дажгүй санагдсан. Гэм нь нарийн дараалалтай төлөвлөхгүй бол эмх замбараагүй болж мэдэхээр ч артистик хүмүүс бол яаж л бол яаж зурж бичиж төлөвлөдөг гоё санаа юм билээ. Нилээн судлаж байгаад сонирхолтой санагдаад байхаар нь ирэх онд таталган бичлэг бичиж сурахаар төлөвлөчихсөн шүү. Тэгээд медиумаар дагадаг Ану гээд охины төлөвлөгч дэвтэрийн тухай бичлэгийг үзээд яг миний хайж байсан загвартай Хобоничи гээд япон дэвтэрийн тухай мэдэж авсан. Анх хараад л дурласан Оh damn гэж уулга алдсан.(Хэхэ) Хобоничи нэрийн дэвтэрийн тухай судлаад хэрэглэгчдийнх нь яриаг сонсоод хэт нимгэн цаас нь давуу тал болдог ч миний хэрэгцээнд сул тал болж магадгүй гэж авахыг хүссэн сэтгэлээ тайвшруулаад өөрийн хуучин бриллиант төлөвлөгчөө хэрэглэхээр шийдсэн. Би чанга дарж бичихээс гадна бичсэн зүйл нэвт харагдахаар сонин санагдаад байдаг юм. Уул үзээгүй байж хормой шууна гэгчээр Хобоничи тек дэвтэрийг харангуутаа л бриллиант төлөвлөгчөө голчихсон ч бас яахвэ Солонгосчууд хийсэн юм гэсэндээ доторхи зохион байгуулалт нь хөөрхөөн. Гэм нь нэг өдөрт 1 нүүр биш 1 түдүлист л оногддог юм. Яг таг өдөр бүр бичиж чадахгүй байх гэж өөртөө сануулаад дараа жилийн худалдаж авах зүйлсийн жагсаалтанд хобоничи дэвтэрийг оруулсаан. Нэгэнт авбал хавтас дагалдах хэрэгсэл болон сараар төлөвлөдөг жижиг дэвтрээс нь авмаар байсан юм. Гэхдээ хөөрхөн үнэтэй болчих юм шиг санагдаад энэ жилдээ Солонгос төлөвлөгчөө хэрэглэхээр боллоо. Эцэст нь гэж нэг юм байгаадаа сэтгэл ханав. Ану харчу хэрвээ уншиж байгаа бол баярлалаа үнэхээр гоё бичлэг байсан шүү гээд дашрамд хэлчихэе. 2016 оны эхэнд би аягүй сүртэй төлөвлөгөө гаргасан байналээ. Жишээлбэл сар бүр нэг улс, алдартан, хөгжим, хувцас загвар хоол унд номны тухай судлана гэсэн үнэн мастер төлөвлөгөө боловч яг үнэндээ хэрэгжээгүй ээ. Уг нь хэрэгжүүлсэн бол 12 улсын тухай, 12 алдартны намтар, 12 ном уншсан л байх байлаадаа. Төлөвлөгөө мундаг гаргачихаад дэвтэрээ хаагаад тавьчихаад бараг сөхөж хараагүйгээс гадна өөрөөсөө хол төлөвлөгөө гаргачихаад биелүүлэх гэж ч хичээгээгүй ч олон сайхан зүйл тохиолдсоон. 2017 онд харин унших гэж урт жагсаалт гаргасан ч өглөө эрт босож сурах, өдөрт 4 удаа шүдээ угаах ч гэх юм уу энгийн зүйлсийг амьдралдаа хэвшүүлэх гэж төлөвлөгөө бичиж байгаа. 2017 онд сурч эхэлмээр хэдэн зүйлсээсээ хуваалцвал:

1. Таталган бичлэг сурч эхлэх

2. Маш олон удаа эхлээд орхисон йогагаа 7 хоногт 3 аас доошгүй 30 минутаас дээш хийдэг болох

3. Сард 2 ном унших

4. Тогтмол нэг өдөр нийтлэл бичиж оруулж байх

5. Гарын үсэгээ шинэчлэх

6. Ментортой болох..,

Бүгд маш энгийн бас ерөнхий зорилтуудаа төлөвлөсөн байгаа ч хэдхэнг л хуваалцаж байгаа юм шүү. 2017 онд бүгдэд нь илүү их бүтээлч байдлыг хүсэе. Бидэнд 52 долоо хоног байгаа тул 7 хоног бүр нэг шинэ төсөл хэрэгжүүлбэл амьдралдаа олон зүйлсийг шинээр бий болгож чадна гэж бодож байна.

Нийтэлсэн: Танантара

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s