SUMMARISING 2016-Энэ оныг дүгнэх нь

untitled-designХамгийн эхлээд 2015 оны 1 сарын 13-нд бичсэн 2015 оныг төсөөлж бичсэн тэмдэглэлээ уншлаа. Одоо харахад бүгд үг үсэггүй биелсэн байна. Яг одоо миний бодож буй зүйлстэй харьцуулахад маш бага тооны цөөхөн зүйл дээр төвлөрдөг  байсан ба 2014 онд Шанхайруу аялаж ирчихээд “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?” гэх номыг уншаад юун дээр алдсан юун дээр оносноо ухаарч гэнэ.(инээв) 2014 онд Өөртөө шинэ ертөнц нээсэн нь 2015 оныг тэр чигт нь бүжгээр амьсгалуулахад хүргэжээ. 2015 оны тухай тэмдэглэлд үг үсэг бүр нь бүжгийн тухай л байх юм. Үнэхээр ч гадна орчноос өөрийгөө тусгаарласан байсан надад олон зүйлсийг ойлгож ухаарахад нөлөөлсөн. Ингээд ажиглаад харахаар сэлгүүцсэн байдалтай 2 оныг үджээ.

2016 он бол харин их өөр. Надад өөрчлөлт, ололт амжилт ухаарахуйг авчирсан. Магадгүй нэг эргэлтийн цэг байх. Тийм болохоор эндээс хаашаа ч явж болно. Өөр дээрээ төвлөрч өөрийн бодол сэтгэл болон хандлагадаа өөрчлөлт хийх хэрэгтэйг бүрэн ухаарч, өөрчлөх гэж оролдож байгаа. Хүн бүрт маш их потенциал байдгийг өөрийн биеэр мэдэр  шинэ боломжуудыг ашиглах гэж оролдон өөрийнхөө өмнө олон олон зорилгуудыг тавьж байна. Хамгийн гол нь биелэхгүй гээд хав дарчихсан байсан нуугдмал мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эхний алхмаа хийж эхэлж байгаа гайхалтай жил болж өнгөрч байнадаа.

Энэ он надад юу юу өгснийг харъя:

  1.  Их сургуулиа төгсөөд хилийн чандийг зорьсон нь хамгийн зөв шийдвэр болсон.
  2. Өөрийн стиль имиджээ зөв тодорхойлсны дараачаар чанартай цөөн тооны зөв сонголт хийх гэж дэлгүүр хэсэх хэрэгтэйн байналээ. Өмсөх өмсөхгүй баахан хувцас, эд хэрэглэл ганц бие байхад ер нь хэрэггүйм байналээдээ. Хувцас хунар сонирхол татахаа байж техник хэрэгсэл камер зэрэг л сонирхол татаад байгаа. Хэрэггүй зүйлсэд мөнгө үрэхгүйг хичээж зорилтот том худалдан авалт хийх нь илүү дээр сонголт болдог.
  3. Дараагийн хэлэх зүйл бол хүмүүс надад их нөлөөлсөн. Амьдрах хэв маяг болон аливааг харах өнцөг, хандлага нь надаас өөр хүмүүс надад хорвоо дэлхий уужим хийх зүйл их байгааг сайтар ойлгоход нөлөөлсөн. Цаашид ч нөлөөлөх байх. Азтай тохиолдлоор Тайландруу аялсан маань  “Аялал” ямар их ач холбогдолтой болохыг ухааруулж хүсэл тэмүүлэл зөв хандлагийг өгсөн шүү. Мөн англи хэлийг 200% зөв эзэмших ёстойг мэдэр ч явлаа. Өөрийгөө бүрэн төгс илэрхийлэх хэрэгтэй болохоор. Сонирхлынхоо дагуу англи хэл дээр мэдээлэл авж бас их ярих дуртай болсон ч native-уудтай ярьхад өөрийн эрхгүй айдас төрөөд байдагийг засаж чадахгүй л байнадаа. Гэхдээ 2017 онд хэрэгжүүлэх гзэж бодсон юм байгаа.
  4.  Аялалын тухай үргэлжлүүлэн бичье. Би өмнө нь аялалын тухай түүний утга учрын тухай нэг их сайн мэддэггүй байсан юм байналээ. Хэдий гадаадад амьдардаг ч  энэ тухай мэддэггүй нүд чих нь онгойгоогүй хүмүүс байж л байдаг. Хүн өөр орчинд ороод өөрийгөө ямар жижигхэн амьтан болохыг мэдрээд тэр бүү хэл юу ч мэддэггүйгээ ухаараад ирэхээр өөрийгөө хэрхэн хөгжүүлэх хэрэгтэйгээ мэдээд ирдэг юм байналээ. Тайланд-Ко Панган (Thailand-KoPhangan) арал бол маш их үзэсгэлэнтэй, ид шидийн гэмээр тайван амгалан мэдрэмж төрүүлсэн хэзээч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн газрын нэг юм. Энэ газар надад олон зүйлийг өгсөн мэт санагддаг. Тэнд үзэсгэлэнт сүйт бүсгүйчүүдийн хуриманд уригдаж  далайн эргийн хуримийг гэрчилж байхдаа хүмүүс бие биенээ ямар ихээр хайрлаж болдогийг нүдээр харж мэдэр ч байлаа. Энэ тухай би Beach wedding гэж тэмдэглэл бичсэн сонирхоод үзээрэй.
  5.  Alice in wonderland. 23 настай эх газрын орны бяцхан охин тэгж л аялах маш сайхан гайхалтай гэдгийг ойлгосон. Түүнээс хойш давтагдсан тоогоор Филиппинруу 2 удаа аялчихаад ирсэн байна. Зүүн өмнөд азийн бүх орноор аялах хүсэлтэй болсон. Филиппин бол бас л шинэ найз нөхөд, шинэ орчин. Эндээс би ЛГБТ хүмүүсийн тухай бодлоо өөрчилсөн. Ямар ч ялгаа байхгүй харин ч бүр straight хүмүүсээс илүү soft hearted хүмүүс юм шиг санагддаг. Дэлхийгээр тойрон аялана гэж жоохон байхдаа мөрөөддөг байсан ч бүтэшгүй зүйл гэж боддог байлаа. Харин сүүлийн үед бол хаашаа л бол хаашаа явж юм үзэж нүд тайлан өөрийгөө сорих бүрэн боломжтой болжээ. Ингэж аялаж байгаа Монгол залуус ч маш олон болжээ. Нэг аялагчын нийтлэлийг уншиж байгаад 25 хүрэхээсээ өмнө 25 улсаар аялана гэсэн байхыг хараад би тэгвэл 30 хүрэхээсээ өмнө 30 улсаар аялана гээд өөртөө зорилго тавьчихлаа. Яахав 10%-ийн биелэлттэй байгаа ч мөрөөдөлдөө хугацаа тогтоож өгсөнөөр бодит болдог шүүдээ. 25 хүрэхэд 2 жил байгаа болохоор 2 жилд 20 гаруй улсыг арай барахгүй байх гэж бодсоноо 30 хүрэхээсээ өмнө гээд лаг хугацааг нь хойшлуулчихсан хэхэ.
  6. ЛГБТ хүмүүсийг зэвүүцэж жигшихгүй энгийн хүмүүсийн адилаар хүлээж авдаг болсноос хойш олон шинэ ойлголтууд болон хүмүүсийн тухай мэддэг болж байгаа. Маш их авьяаслаг өөрийгөө илэрхийлэх чадвар өндөртэй болохоор тэднээс суралцах зүйл ч олон. (2016.11.24 17:33 Сөүл хот)
  7. Эх орноо хайрлаж хүндлэн бишрэх үзэл тогтсон. Төрийн шагналт Жанцанноров гуайн хэлснээр Монгол гэж цээжээ дэлдэхийн оронд зүгээр яв хар үз тэгээд та нар өөрсдөө ойлгоно гэдэг яг үнэн. Монгол орныхоо өнцөг булан бүрээр аялана аа заавал. Аялахын хажуугаар аж амьдралтай нь танилцаж сум, аймгийн  төвд сурдаг бяхцан хүүхдүүдэд хүсэл эрмэлзэл зорилгоо тодорхойлоход нь туслахсан.15350562_1748642118745322_7370826535018993311_nЖуулчдыг пурган хөлслөөд 21 аймгаар тойроход нь хатуу унаанд сэгсрэгдэж тоос шороотой хутгалдаж явах юу нь сайхан байдаг байна аа гэж боддог байсан аа нуухгүй ээ. Харин одоо бол яг тэгээд л явахыг хүсэж байна. Доорхи зургийг Мөрөөдлийн Монгол аялал(Солонгос хэлээр) гэх нэртэй нүүрномын хуудаснаас авсан ба Солонгос аялагчид Монголд маань аялаж яваа зураг. Аялалын гоё гоё зурагнуудаас дутахгүй л гоё харагдаж байгаа биз. Яг ингээд л явмаар байна.15319154_1748641962078671_8399137507579821693_n
  8. Өөрийгөө танин мэдэхүй. Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн тулд хэн нэгнийг дуурайх албагүй юм байналээ. Хандлагаа өөрчлөж өөрийнхөө чадах мэдэх зүйлийг бусадтай хуваалцаж ярилцах их дуртай болоод байгаа. Тэрүүхэн тэндээ хувиа хичээж амиа борлуулж ганцаараа нэг их мундаг амьдрах нь тийм ч сайхан зүйл бишдэг ээ. Найзууддаа гэр бүлийнхэндээ чадах мэдэх зүйлсээ хуваалцаж туслахсан надад бас тэгж нээлттэй хандвал сайхансан л гэж бодож байна. Өөрийн хүсэл зорилго тэмүүллийн үнэ цэнийг ч ухаарч мэдэж байна. Амьдралын утга учир үнэ цэнийн тухай их бодох болсон. Өмнө нь хэзээч би яагаад энэ хорвоод оршдог тухайгаа бодож үзэж байгаагүй. Мэдэхийг улам хүсэж өөрийн хүсэл сонирхлыг задлан шинжилж байна. Хорвоо дээр ирсний утга учир бол Миний амьдралыг утга учиртай болгох зүйлд л өөрийгөө бүрэн зориулах явдал юм.
  9. Найз нөхдийн хувьд. Бид бүгд өөр өөр хүмүүс  хэдий ч бие биетэйгээ үргэлж ярилцаж зовлон жаргалаа хуваалцаж байвал сайнсан. Өөртөө хадгалаад байлгүй ярилцаж  байвал болгоё бүтээе гэж хүсэж буй зүйлс илүү хурдан бүтдэг юм шиг санагдаад байгаа.
  10. Интернетийг зөв  хэрэглэж сонирхлынхоо хүрээнд янз бүрийн  блог уншиж эхэлсэн. Их урам зориг мотиваци авсан болохоор удаан бодож явсан хүсэлээ биелүүлээд өөрөө блог нээсэндээ өөртөө баяр хүргэмээр байгаа. Блог нээснээр эмх замбараагүй бодлоо цэгцэлж цэгцтэй зөв дараалалтай төлөвлөж бичиж сурахад тусалж байгаа. Гэнэт толгойд энэ тухай бичвэл гоё юм байна гээд гоё санаанууд харваад л ороод ирнэ. Хааяадаа цэгцтэй биш бүүр толгойгоор дүүрэн янз бүр санаа эргэлдээд төвөгтэй байдаг ч нэг сэдвийн хүрээнд багцлаад биччихээр сэтгэл онгойгоод сайхан болоод явчихдаг. Англи хэл дээр нийтлэл бичвэл санал шүүмж болон урмын үг сонсох нь элбэг. Тэгэхээр их гоё санагддаг юм байналээ. Үргэлжлүүлээд хэд хэдэн хэл дээр биччихдэг бол сайхан аа. Цаг их ордог ч өөрийгөө хөгжүүлэх бас нэгэн сайхан арга гэдгийг мэдээд байгаа. Амьдралынхаа түүхийг та өөрөө л бичих болохоор өнөөдрөөс бичиж эхлээрэй гэж зөвлөх байна. Бид их олон зүйлийг хийж бүтээдэг ч тэр болгон эргэн санаад байдаггүй. Заримдаа өчигдөр ямар хоол идсэнээ ч санадаггүй өдрүүд олон байдаг болохоор бодол санаанд чинь юу орж байна гэдгээ бичиж байвал эргээд тэр цаг хугацаанд юуг хэрхэн боддог байснаа мэдэж болно. Мөн аз жаргалтай, гуниг зовлонт мөчүүд тохиоход ямар мэдрэмж төрж байснаа ч бичихэд буруудахгүй л боловуу. Өөрөө өөртөө түүхийг бүтээцгээе. Хожим хойноо өөр хэн нэгний намтарыг бус өөрийнхөө намтарыг үр хүүхдүүддээ уншаарай гэж хэлбэл сайхан биш гэж үү. Та заавал блог хөтлөх эсвэл заавал бусадтай хуваалцмааргүй ч байж болох юм. Би бол тэмдэглэлийн дэвтэртэй найзлаж эхэлсэн. Нэмж хэлэхэд энд би Youtube-ийг зориуд дурьдмаар байна. Энэ бол хүссэн бүх мэдээллээ үнэгүй авах мөн давхар ажил хийх гайхалтай боломж л гэсэн үг. Сая сая youtuber-ийн  чин сэтгэлээсээ зөвлөх зөвлөгөө, мэдээ мэдээллийг авахаар мэдэхгүй зүйл байхгүй юм шиг санагддаг шүү. Дуртай зүйлээ хийгээд давхар түүгээрээ орлого олно гэдэг хичнээн сайхан хэрэг.
  11. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Илүү их шургуу хичээнгүй хөдөлмөрч байхыг хүсэж байна. Цаг хугацааг үр бүтээлтэй ашиглаж гараасаа олон бүтээлч ажил гаргаж амьдралдаа утга учих авчрах бүхнийг хийж баймаар байна. 2016 онд би үр бүтээлтэй,олз омог ихтэй, амжиллтай басхүү маш их азтай байлаа. Эцэст нь хэлэхэд хорвоо дэлхий уужим хийх зүйл их байнадаа.                                                                                                                           2016 оны 11 сарын 24 Пүрэв гараг. (Express bus terminal treeya coffeeshop)
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s