JEJU ISLAND SOUTH KOREA

photo-02-10-2016-10-25-49-am

Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арал бол одоогоос 2 сая жилийн тэртээд галт уулын дэлбэрэлтээс үүссэн өвөрмөц арал юм. Арлын Халла уул, Сонгсаны оргил болон Юунг-ам агуй нь аялал жуулчлал болон экологийн чухал ач холбогдолтой газар гэж үнэлэгдэж Жэжү галт уулын арал ба Юунг-ам агуй гэдэг нэрээр 2007 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн үнэт өвөөр бүртгэгдсэн байна.

Аялалд гарахаас өмнө үнэхээр гоё газарлуу явж байгаа гээд нэг гоё догдолсон мэдрэмж төрдөгшдээ тэ! Гэхдээ  очихоос тийм мэдрэмж төрөөгүй ч Жэжү аралд (Жэжүдү) газардаад бодол маань шууд өөрчлөгдсөн шүү. 10дугаар сар гарчихсан байсан ч зун шиг халуун бас хүмүүс нь найрсаг төдийгүй өвөрмөц тогтоц бүхий байгаль намайг угтаад авсан даа. Онгоцноос буугаад нэг жижиг цэнхэр газрын зураг олж авсан нь арлыг тэр чигт нь харуулсан маш ойлгомжтой эд байсан. Тэгээд  зурагнаас хараад ӨӨ МААЯ ГААД ЮНЕСКО-ийн дэлхийн болоод байгаль түүх соёлын өвд бүртгэлтэй газар ямар олон юм бэ?! За тэгвэл бүгдээр нь орно оо гээд шууд л догдлоод эхэлсэндээ. Онгоцны буудлаас машин түрээсийн газарлуу автобусанд суугаад явлаа. Солонгосын алдарт Лотте групын нэг салбар болох лотте машин түрээсийн газарлуугаа үнэгүй автобус явдаг юм байна лээ.  Тэнд очоод   жижигхэн хөөрхөн машинтай болж аваад  газрын зурагнаасаа харж байгаад өмнөх аялагчдын санал болгосон tripadvisorоос уншсан зүйлстэйгээ харьцуулж байгаад л аялалаа эхлүүлсэндээ. Хэрвээ та богино хугацаанд их зүйл үзэж олон газар очмоор  байгаа бол машин түрээслэх нь гэж зүйтэй гэж хэлмээр байна.  Мэдээж таньд олон улсын эрхтэй жолооны үнэмлэх байвал бүх юм ОК.

   Байрлах газарлуугаа явах замдаа хальт дайраад гарсан газар бол Гвакжи эрэг. Маш өргөн бусад хүн их  очдог  далайн эргүүдээ бодоход их цэвэрхэн цагаан элстэй. Далайн өнгө нь маргад цэнхэр өнгөөр туяараад  далайруугаа түрж орж тогтсон галт уулын лавтай цуг  их өвөрмөц харагддаг юм байна лээ. Аюумшигтай халуун байсан ч далайн эрэг дээр Солонгосчууд ямар бикини өмсөх бишдээ. Би ч өмсөх хүсэл байсангүй. Харин цэнхэр платье өмссөн байсан чинь зурган дээр өнгө хоршсон байналээ.

15590375_1464999276918538_5579249962178356102_nphoto-02-10-2016-10-26-13-am-1Gwakji Gwamul beach- Гвакжи эрэг

Processed with Snapseed.Gwakji Gwamul beach- Гвакжи эрэгphoto-02-10-2016-10-28-01-am-3photo-02-10-2016-10-28-12-am-1Gwakji Gwamul beach- Гвакжи далайн эрэг.(Хамгийн анх очсон далайн эрэг болохоор хамгийн их таалагдаж сэтгэлд үлдсэн.)

Аль болох замдаа таарсан бүх эрэгээр зогсож сонирхож явсан. Жуулчдын хамгийн түрүүнд санал болгодог эрэг бол Хёпжэ(Hyeopjae beach) эрэг  ба өмнөх эрэгтэй адилхан л үзэсгэлэнтэй  Солонгосын Малдив гээд хэлчихдэг юм билүү. Хүмүүс эргийн орчимд галт уулын чулуугаар жижиг овоо шиг зүйл босгодог ба мөн цагаан элстэй хөх цэнхэр далайтай. Харин бүр шал эсрэгээрээ  хар эрэг буюу (Black beach) хүртэл байдаг .photo-02-10-2016-12-25-14-pm-1Hyeopjae beachphoto-02-10-2016-12-32-13-pm-1photo-02-10-2016-12-29-48-pm-1-copy

photo-02-10-2016-3-43-33-pm2 сая жил тэртээд Жэжү арлыг бүтээчихсэн Халла уулын үндэсний паркыг зорьсон ба тус уулын оргилд  гарахыг хүсвэл нэг өдөр шаардагддаг юм байналээ. Тийм болохоор тус уулын үндэсний паркд  байрлах акжон нэртэй далайн түвшинээс 1,169 метрийн өндөртэй уулын оргилд гарлаа.  Ууланд гарна гэж төлөвлөөгүй байсан тул дээрхи зурган дээр байгаачлан углааш платьетай байсан болохоор Солонгосчуудын гайхаж харж байгааг хэхэ. Хүмүүс ч над шиг хувцастай ууланд алхдаггүй юмлдаа. Ямартай ч алхах замд төрөл бүрийн мод ургамлын нэрийг англи солонгосоор бичээд самбарууд байрлуулсан байсныг харангаа алхаж алхаж оргилд нь гарахад нэг их гоё сэрүү татаад л  сэтгэл онгойсон мэдрэмж төрсөн. Хичнээн ядарч дээшээ мацсан ч оргилд нь гарахад бүх ядарсан мэдрэмж стрессээ мартчихдагдагдаа. Гэхдээ дахиж ийм хувцастай оргил өөд мацахгүй ээ. Манантай байсан тул Халла уулын оргил харагдахгүй л байна.

   Жэжү арал дараахь зүйлсээр алдартай нэгдүгээрт тус арлын бэлэг тэмдэг болсон Харабан өвөөгийн хөшөө, дараачаар нь амтат жүрж болон морь.

Processed with Snapseed.

Өвөөгийн хамарт хүрвэл хүү төрүүлнэ, гэдсэнд нь хүрвэл эд баялаг арвидна гэж нутгийнхан ярьдаг юм. Харин би гаранд нь хүрчихлээ. Юу гэсэн үг юм бол? хэхэ

Бэлэг дурсгалыг зүйлс нь тэр чигээрээ дээрхи 3 зүйлс байх ба бүгдийг нь галт уулын чулуугаар хийдэг юм байналээ. Тэр ч бүү хэл тэр чулуугаа гарт барихад эвтэйхэнээр  засаж янзлаад зардаг юм байналээ. Маш авууштай санаа: Манай Хоргын тогооны чулуутай ав адилхан чулуу байгаа юм. Уулын ойролцоо амьдардаг нутгийнхан тэдгээр чулууг засаж янзалж өнгөлж будаад Хорго уул аа ч юмуу  таван хошуу малаа ч юм уу янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс хийгээд тавьчихад гадна дотны аялагчид лавтай сонирхоно доо. Би хүртэл нэг хөөрхөн түлхүүрийн оосор хэд хэдэн хөргөгчний наалт болон жижиг баримал худалдаж авсан . Онцлог нь чулуугаар хийсэн хэдий ч маш хөнгөн.

Жүржний улирал эхлээгүй байсан болохоор харьцангуй үнэтэй байсан ч өөрсдөө гараар хийсэн жүржний ундаа нь үнэн тасархай амттай. Харин нэг сонирхолтой зүйл бол Монгол морин цирк их алдартай юм байналээ. Манайхан мундаглдаа хүмүүс ч их сонирхож үздэг бололтой уран нугаралтаа хүртэл үзүүлчихдэг гэж байгаа. Мөн морь, тэмээ пони хүртэл унуулдаг газрууд олон. Далайн эргээр морь унаад салхи татуулан давхия гэж бодоод (аая) очсон чинь хүн нь дүүрчихсэн бас болоогүй хөөрхөн үнэтэй байсан шүү. 30 мянган воноос эхлээд 60 мянган вон хүртэл байх жишээний. Юун тэр далайн эргээр салхи татуулах зургаа л татуулчихаад л буцсандаа. Тэглээч тэр мөнгөөр бол Монголдоо бүтэн нэг өдрийн морин аялал хийдэг юм байгаа биздээ.photo-02-10-2016-5-07-37-pm

Нийт 3 том хүрхрээ байх ба хоорондоо ойрхон тул бүгдээр нь ороод гарахад гэмгүй. photo-03-10-2016-10-13-46-amProcessed with Snapseed. Processed with VSCO with hb2 presetCheonjiyeon waferfall-Чонжиёон хүрхрээphoto-03-10-2016-11-04-39-am-1 Oedolgoe trail-Заавал очиж үзээрэй гэж зөвлөх газар. Ойролцоогоор 5-6 км үргэлжлэх трэйлийн хамгийн чухал хэсэг нь миний ард харагдаж буй Вэдолгэ гэх чулуун цамхаг юм.photo-03-10-2016-11-25-58-am Oedolgoe trail-Алдарт ДэЖангүм киноны зураг авалтыг хийсэн газар ба ЮНЕСКОгийн байгалийн өвт бүртгэлтэй газрын нэг.  Хашаа давж хадан цохион дээр зогслоо гэдэг зураг. Ернь Монголчууд маань нэг тийм дүрмийг зөрччих гээд байдаг юм шиг байгаа юм. Харин тэгэхэд Солонгос хүмүүс бол No шүүдээ. Давж болохгүй гээд биччихсэн байвал давж болохгүй!

photo-03-10-2016-3-33-28-pm-1Seongsan ilchulbong also called sunrise park. It’s UNESCO World natural heritage site.

Сонгсаны наран ургах оргил нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй  180 метрийн өндөртэй 600 метрийн диамертэй  өргөөшөө сунаж тогтсон байгалийн үнэт өв ба хажуу талаасаа дараах байдлаар харагддаг.Processed with Snapseed.Seongsan sunrise park

bagana-unescoJusangjeolli cliff-Columnar joints Аялалын сүүлчийн өдрийн өглөө  хаалгаа нээхээс нь өмнө очоод хүлээж байгаад орсон болохоор хүнгүй бага зэрэг салхитай сэтгэл сэргэм байсан. Дээрхи зурагны баруун доод талд хүмүүс харж болохуйц зам зассан байх ба доорхи зурган дээр миний ард талд эдгээр багана мэт өвөрмөц хадан цохионы булан хэсэг харагдаж байна. Далайн хүчтэй давалгаа хадан цохиог хүчтэй  цохиход  буцаж ойгоод агаарт хүчтэй усан мананцар үүсээд цагаан өнгөөр туяарч харагдахад үнэхээр WOW гэж дуу алддаг юм байналээ. Заавал очоорой гэж зөвлөх байна.

photo-04-10-2016-7-33-46-am-1Jusangjeolli cliff-Columnar joints- Хуурай газар өсөж торнисон болоод ч тэрүү далай харахаараа л өөрийн эрхгүй аз жаргалтай болоод сэтгэл санаа сайхан байдаг шүү. Далайд ойрхон орны хүмүүс илүү залуухан харагддаг юм шиг санагддаг.

Хэрвээ та Солонгосд амьдардаг бол ерөөсөө эргэлзэлгүй бушуухан очиж аялаарай. Өвөл намар хавар билет нь хямдардаг ч зун л яваарай гэж зөвлөх байна. Далайн эрэг дээр биеэ ээгээд сууж байвал юутай сайхан. Би хувьдаа ургацын баярын үеэр явсан ч маш халуун байсан.Processed with VSCO with f2 presetЭндээс харахад Солонгосд биш LA-д очсон юм шиг санагдмаар байгаа биз. Би ЛА ороогүйлдээ гэхдээ зүгээр зүйрлэсэн юм аа ямартай ч Солонгос бус өөр улсад очсон гэж санагдахаар.photo-04-10-2016-6-41-07-am                                                                     Аялалын унаа

За найзуудаа Эцэст хэлэхэд Жэжүрүү Монголчууд маань визгүй болохоор зун та нэг очоод үзээрэй. Солонгосчууд Жэжүгээ үзэсгэлэнтэй гээд магтаад байдаг нь аргагүй юм байналээ. Аялал тань сайхан байх болтугай.

JEJU ISLAND, SOUTH KOREA

  1. FIRST DAY (2nd of October in 2016)
    Lotte car rental centre (Chevrolet for 2 days cost 100000won)
    1. 해안도로(first stop)
    2. Gwakji gwamui beach 곽지 과물해변
    3. Hallim park (entrance fee is 10000 won)
    4. Hyeopjae/ geumneung beach (This beach is very popular in Jeju)
    5. Hallasan national park (must go) if you have time you should hike to Halla mountain. U need one day for it. (Eoseungsangak 어승생악)
    6. Mysterious road (if you go through mysterious road car goes by itself)
    7. Horse land Jeju-A course is 35000won Too expensive.
    8. Jeju r guesthouse (100000) good place located near to the port which is close to Yongmeori coast.
    9. Bridge
  2. The second day (3rd of October in 2016)
    1. Cheonjiyeon waterfall,(entrance fee is 1000won) at the bottom of the waterfall is an artificial pond that is 20m deep
    2. Oedolgoe trail(no need to pay)
    3. Cheonjeyeon waterfall(better one, entrance fee is 2000)
    4. Namwon keuneong coastal scenic point (villa houses)
    5. Jeju folk village entrance fee is 10000
    6. Seongsan ilchulbong also called sunrise park. It’s UNESCO World natural heritage site.
    7. Manjanggul cave (Manjanggul lava tube)
    8. 펴성해 수영장(pyoseon haevichi beach) (wide beach)
    9. Restaurant for chimeg (30000)
  3. The third day in Jeju-do (4th of October in 2016)
    1. Jusangjeolli cliff( beautiful view) 2000won
    2. Sanbagsan mountain( if we had time we could have  go up) 1000won
    3. Yongmeori coast-UNESCO (not really good) 1000 won

Нийтэлсэн Т.Тэргүүнжаргал♥♥♥

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s