САЛСА БҮЖГЭЭС БИ ЮУ СУРСАН БЭ?

Салса миний амьдралд

Салса буюу нийтийн бүжгийн урлаг монголд маань 2010 оноос өмнө дэлгэрч эхэлсэн ба би 2014 оноос сонирхож эхэлсэн юм. Тус онд өдөр бүр үдэшлэг, ага хэмжээ сургалт зохион байгуулагддаг байсан ба одоо ч сургалт үдэшлэгүүд олноороо зохион байгуулагдсан хэвээрээ байгаа. Бүжгээс би юуг олж авж мэдсэн бэ гэдгээ тайлбарлахаасаа өмнө салсагийн тухай багахан ойлголт өгье. Салса парти нь дотроо салса, кизомба, бачата, меренгүэ, болон олуулаа бүжиглэдэг флашмоб гэх олон бүжгийг нэг дор бүжиглэж болох хүн бүхэнд үргэлж үүд хаалга нь нээлттэй найрсаг орчин юм. Би анх очихдоо энэ бүх бүжгийг байтугай салса ч гэж юу юм бүү мэд зүгээр л найзуудтайгаа яваад очиж байсан. Очсон анхны өдөр шинэ хүмүүсийг нийгэмшүүлнэ гээд шинэ ирсэн хүн байвал гар хөлөө өргөөд гараад ир ичиж санаа зовох хэрэггүй та бүхэнд туршлагатай бүжигчид маань хэрхэн бүжиглэхийг зааж өгнө гэхэд нь юу ч бодолгүй баахан шинэ хүмүүсийн дунд холилдоод зогсчихож билээ. Нээх гоё нүдтэй нэг залуу надад бүжгийн үндсэн алхам зааж өгсөн билээ. Тэд өмнө хойд үзэж байгаагүйгээр их найрсаг байнга инээмсэглэсэн, бие биеэ тэвэрч хацар дээрээ үнсэж мэндэлдэг гэх мэт надад орчин нь их таалагдсан болохоор бүжиглэж чадахгүй ч тийшээ гүйээ мөн олон удаа зүглэсэн. Бүжгийн үдэшлэгүүд ихэвчлэн оройны 20цагт эхлээд 00:00-00:30 минутад өндөрлөнө, архи дарс ууж хөлчүүрхэх хүмүүсгүй, бүгд ус уугаад ёстой сэнсэртлээ бүжиглэнэдээ. Би бүжиглэж чадахгүй гэдэг бодол болон айдсаа ялан сургалтанд хамрагдаж эхэлсэн. Эхлээд хамт явах хань үргэлж хайж найз нөхөд, эгч дүү нар, танилуудаа уриалж байсан бол сүүлдээ дандаа ганцаараа очдог болсон ба бага сага хүмүүсийг таньж мэддэг болж эхэлсэн. Байнга бүжгийн тухай бодож хөгжим үргэлж зүрхэнд эгшиглээд би гэдэг хүн хаа хамаагүй бүжгээ давтаж бүр донтож байсан байх аа. Автобусны буудал дээр бүжгийн алхамаа давтаж байсан чинь манай найз болиоч гэдэг байгаа хэхэ. 7 хоногийн 3 өдөр биш бараг 7 өдөр бүжгийн заалруу зүглэж байсан үе ч байгаа. Энэ тохиолдолд эсрэгээрээ хичээл сургууль, найз нөхөд, гэр бүл орхигдоод ээж маань намайг бүжгэнд явахад маш дургүй бүр хатуу хориглосон ба мөнгө өгөхөө больсон юм. Би ч бүжгийнхээ найзуудтай нэлээд дассан бүжгийн үдэшлэгт очвол бүх хүнийг нь таньдаг болсон байсан ба өө тэр нэг шинэ хүн явж байна гэж мэдэх хэмжээний болчихсон байсан ба маш их идивхитэй сурагч байсан болохоор зарим үдэшлэгт үнэгүй орох тохиолдол ч байдаг байлаа. Ямар ч байсан ээжид бууж өгөхгүй тэмцсэний эцэст нэг тэмцээнд ороод өргөмжлөлтэй болсны эцэст ээж сайн байна л гэж хэлсэн байх.

Би бүжгээс маш сайхан хамт олон найз нөхөдтэй болж авсан хүмүүстэй харилцах, баг хамт олноор ажиллах, networking хэр их чухал болохыг ойлгож авсан. Эмч оюутан багш барилгачин зураач цагдаа гээд бүх төрлийн мэргэжлийн маш олон хүнтэй уулзаж нөхөрлөж танилцах боломж нээгдсэнээр хүмүүстэй харилцах тухайд их ойлголттой болж заримаас нь хараад хүртэл үлгэр дууриалал авдаг байлаа. Ер нь хүмүүсийг таних, хэрхэн хүнтэй хүн гэдэг утгаар нь харьцах вэ гэдгийг их ойлгож авсан. Бас үнэхээр гайхалтай зүйл бол хүн бүр маш их авъяастай гэдгийг мэдэх явдал байсан. Одоо хаана ч явсан бүжиглэдэг нэг найз маань тэр улсад, тэр байгууллагад явж л байдаг. Бас хаа нэг тийшээ явахаараа хамгийн их сонирхлог зүйл бол өнөөх бүжиг маань хаана болж байна вэ гэж?! Энд бас орон орны найрсаг сайхан хүмүүстэй найзлаж нөхөрлөх боломж олдож байна.

Их халуун дулаан найрсаг аз жаргалтай уур амьсгалтай. Хүн бүр инээж байдгийн учир бол бүжиг бол стресс тайлах хамгийн сайн аргуудын нэг. Сайхан хөгжимийг нь сонсоод суух хүртэл их кайфтай, хэн нэгнийг бүжиглэж байхыг харах хүртэл таатай байдаг.

Бас эрэгтэй хүмүүстэй харьцах харьцаа маань өөр болсон. Их илэн далангүй нууж хаалгүй сэтгэлээсээ бөөнөөрөө суугаад ярих явдал зөндөө тохиолддог байсан ба эрэгтэй хүмүүс чинь бас дажгүй найз нөхөд зөвлөгчид болчихдог юм байналээ.

Дан ганц бүжиг гээд туйлшрахгүй хамтдаа ууланд алхах, тэмцээнд уралдаанд орох, зураг авалт, тв нэвтрүүлэг гэх мэт олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах шинэ шинэ боломжууд их гарна.

Зарим хүмүүс хос болоод гэрлэсэн тохиолдолд ч их байдаг. Бас их мэдрэмжтэй хүмүүс ирдэг шүү. Одоо харин очихоо болиод удаждээ. Ер нь насан туршдаа хийх зүйлсын маань нэг гэдгийг сайн ойлгосон ч ажил амьдрал хичээл сургууль гээд зав зайгүй явсаар очоогүй их удсан байна. Гэхдээ хэзээ л бол хэзээ эргээд очиход халуун дулаанаар угтаад авна гэдэгт итгэлтэй байна.Та ч гэсэн үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг сайхан хамт олны нэг нь болоорой. Эцэст нь хэрвээ та алхаж чаддаг л бол бүжиглэж чадна гэж байгаа шүү дээ.10005894_1120549284696874_105170516381257408_oБүжгийн охидуудтайгаа11816193_10207360618043471_5425152263558251563_oimageКизомба бүжгийн поз11796398_1214093678635430_4112575399413967432_nХамт олон10855083_1015950885156715_9084637216587725675_oКизомба бүжгийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцов 2015 он 3 сар 12 өдөр

bujigКизомба бүжгийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцов 2015 он 3 сар 12 өдөр

Анхаарал тавин уншсан таньд баярлалаа

Танантара.

Advertisements

2 thoughts on “САЛСА БҮЖГЭЭС БИ ЮУ СУРСАН БЭ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s