Зурагнуудаа угаалгаж хадгалцгаая

10 жилд байхад аав ээж 2 хаашаа бол хаашаа явсан зурагнууд, тэмдэглэлт үйл ажиллагааны зургуудаа дандаа угаалгаад аваад ирдэг байсан. Уут дүүрэн гоё зурагнууд угаалгаад аваад ирэхээр минийх  биш байсан ч бүгдийн нэг нэгээр нь үзэх хичнээн гоё гээч. Ард талд нь нямбайлан он сар үйл явдлыг нь бичээд альбомд хийж хадгалдаг байлаа. Анх гэр бүлийн л альбомтой байсан бол сүүлд ээж надад альбом авж өгөөд би бөөн баяр хамаг зургуудаа ялгаж аваад бүр жоохноос эхлүүлээд 10 жилийн бүх зургуудаа хийж хадгалсан. Өөрийн юм гэсэндээ их нандигнаж зураг нэмэх дуртай байсан бол одоо хаана явааг нь ч мэдэхгүй л байна. Ухаалаг утас гарснаас хойш зураг угаалгахаа больсон. Утсан дээр хамаг юмаа хадгалж яваад хулгайд алдах үед ямар их хайран санагддагийг хүн бүр л мэдэх байх. Бодоод байхад сүүлийн 4 жил ямар ч зураг угаалгаж хадгалаагүй юм байна. Хамаг юм устаж алга болоход гэрэл зураг шороо шиг үлдэнэ гэж үг байдаг билүү. Ямар ч байсан иймэрхүү үг байдагдаа. Би зурагнуудаа угаалгаад хадгална гэж бодоод л яваад байдаг байлаа. Одоо ч угаалгаагүй л байна. Бодсоор л тийм болохоор оюутан байх хугацаандаа зурагнуудаа сайн чанартайг нь угаалгаад альбомд хийгээд хадгалхаар шийдлээ. Эргэж дурсахад сайхан түүх юм даа. Энд нэг түүх ярья гэж бодлоо. Би жоохон 2 юмуу 3 настай байхад минь авсан зургийг маань саяхан нэг эгч маань нүүрномд нийтэлжээ. Манайд  2 аялалч(жуулчин) ирээд тэр зургийг дарж өгөөд явсан юм байналээ. Харин би тэр 2 той цуг явна гэж дагаад уйлж байсан гэнэлээ. Бас аялах санаатай хэхэ. Жоохоон байсан үеийн зургаа харах бол одоо үнэхээр гоё санагддаг болохоор  болдогсон бол тэр 2 жуулчинтай одоо уулзаад баярлалаа гэж хэлэх юмсан. Энд тэрүүгээр аялаж зугаалсан, тэмдэглэлт үйл ажиллагаануудын зураг, өдөр тутамдаа байнга дарж байдаг зурагнууд гээд өөрийн сонирхлоор гэрэл зурагтай холбогдсон урт удаан түүхийг бичиж байгаа болохоор бүгдийг нь эмх замбараа цаг хугацааны дараалалтайгаар хадгалаад үлдчихвэл хожим хойноо энэ онлайн платформ яаж ч хувьсаа билээ өөрт үлдэх нь лавтай. Энэ их аялаж зугаалдаг хүмүүс ч сайхан сайхан зургуудаа хадгалж авч үлддэг л байхдаа. Лаг хэрэгт дуралсан хэхэ. Дэлгүүрт явж байгаад шууд зураг дараад угаадаг поларойд аппарат их дажгүй санагдсан(Нөгөө 2 миний зургийг авч өгсөн). Бас гар утасны хэвлэгч ч байналээ. Аль нэгийг нь аваад зурагнуудаа угаагаад хадгалаад байвал их сонирхолтой байх ба хар мянган зураг нэг дор бөөгнүүлж угаалгахгүй байх давуу талтай юм байна. Эх оронруугаа буцахдаа сайхан зургийн альбомтой болоод буцаядаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s