Филисофич С.Молор-эрдэнэ уулзалт ярилцлага 2016.9.30 (Миний сэтгэгдэл)

Филисофич С.Молор-эрдэнэ уулзалт ярилцлага
Түүний үзэл суртал үнэхээр их таалагдсан ба дахин лекц семинарт нь хамрагдахдаа тун таатай байх ба номыг нь худалдаж авч чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур л байна. Түүний улс орны хөгжлийг дээрээс тольдож буй нь үнэхээр нүдийг минь нээсэн гээд хэлчихэд буруудахгүй ба бахархах баярлах сэтгэгдэлтэй лекцийг дуусгасан. Лекцийн дундуур хийсэн багахан тэмдэглэлийг бичин хүргье. Хүн бүхэн Солонгос улсаас нэг зүйлийг олохоор мөн авахаар
ирсэн буюу энэ улсад сурахаар ажиллахаар амьдархаар ирсэн ба дор дорын явдалдаа түүртэн буй за. Харин Молор-эрдэнэ доктор Солонгос, Японы хөгжлийн хандлагын тухай ярьсан нь биднээс хэр хол сэтгэж буй болон сэтгэлгээний цар хүрээ нь хэр их уужимийг батлах мэт байсан. Түүний ярианаас нээрээ энэ бүгдийн тухай бодохгүй зөвхөн л жижиг зүйлсэд анхаарлаа хандуулдагаа ойлгосон. Улс орны хөгжлийн түвшин ханаад ирэхээр залуучуудын амьдралд хандах хандлагын тухай ярьсан ба одоогийн энэ Солонгос одуудыг булбарай залуучууд гэж тодотгосон нь яахын аргагүй үнэн билээ. 70-90д оныхон их ажилсаг хөдөлмөрч байсан ба одоо үеийн залуучууд нь бэлэн зүйл дээр өсөж торниж байгаа ба хөгшчүүлийгээ орхигдуулах гээд байдаг хандлагатай. Оюуны хөдөлмөрийг хэт дулдуйдсан ч амьдрах чадвар муутай, залхуу хийгээд техниз технологийн боол болох хандлагатай ба зөвхөн сайн компанид өндөр цалинтай ажил хийхийг хүсэгчид олон ба биеийн хөдөлмөр буюу хар бор ажлыг нь хятадууд, болон бусад орны ажилчид нугалдаг ба Монголчууд ч үүнд зүй ёсоор орно. Үүнээс үүдэн Солонгосруу нүүдэллэх азийн орнынхон жилээс жилд өсч буй байгаа ч шинэхэн ерөнхийлөгч нь хууль бус оршин суугдын тоог тэгтэй тэнцүүлэхээр ажиллаж байгаа. (Энэ орноос юу таньд өгөөжтэйг өөртөө нааж  мөн өгөөжгүй өөрт хэрэгггүйг ялгаж салган Монгол хүн хэвээр үлдээрэй.)
За бусад сэдэврүү оръё
*Эрэгтэй хүнээс олон,зүйл хүлээх хэрэггүйдээ.
Бэлэн баригдаж ,дууссан барилгатай уулзна гэж байхгүй аваад засаж,янзлах хэрэгтэй.
*Бидэнд би гэсэн ойлголт байхгүй бид гэсэн ойлголт байдаг.
Тиймээс өөрийнхөө төлөө сонголт хийхийн тулд үргэлж бусдаас хамаарч байдаг ба бидний ойр дотны хүмүүсийн айдсаас болоод бид хүссэн сонголтоо хийж чаддаггүй. Жишээ дурьдахад: Эцэг эх нь зураач болох хүсэлтэй хүүхдээ ирээдүйд мөнгө олж чадахгүй хэмээн хэрэггүй мэргэжил хэмээн хориглох нь элбэг. Би ч мөн адил аав ээж хүлээн зөвшөөрөхгүй гээд сонгохоос айсан зүйл зөндөө мэт санагдах юм. Эцэст нь миний л амьдрал тул би л энэ амьдралын эзэн тул би л өөрийн хийхийг хүссэн зүйлээ сонгон түүгээрээ амьдрах учиртай.

*Хэт их мурах сүсэг бол тэнэглэл
Шөнө хумсаа авдаггүйн учир: Би лав шөнө хумсаа авж болохгүй гэж сонсон яагаад гэдгийг нь асуулгүй итгэн байсан. Нээрээ л муу юм тохиолддог мэт санагдаад байдагш дээ мухар сүсэгээс болоод. Бас их их мухар сүсэгтэй хамт байх нь төвөгтэй санагддаг. Бодоод байхад мэдлэг мэдээлэлгүй хүмүүс, уншдаггүй судалдаггүй хүмүүс л мухар сүсэгт муйхарладаг нь үнэн. Дээхин үед хумсны хутга гэгч байдаггүй байхад хайчаар хумсаа авдаг байсан ба мөн гэрэл гэгч хараахан гараагүй байхад галын гэрэлд шөнө хумсаа авбал хуруугаа авчих аюултай байж л дээ. Тэгээд л шөнө хумсаа аваад дэмий гэх яриа гарсан гэлээ. Орчин үед цаг зав байхгүй яарч адгасан үед хэзээ л бол хэзээ хумсаа аваад цэвэр цэмцгэр явбал аятайхан биздээ.
*Амиа хорлолт нийгэмд байдаг үзэгдэл ба бид нууж хаахгүйгээр ярих хэрэгтэй. Солонгос зохиолчын бичсэн амиа хорлолтын тухай номийг тэрээр орчуулсан ба Монголд ч амиа хорлолт байгааг нууж хаалгүй яриж илчилбэл нийгэм эхлээд таагүй хүлээж авах ч аяндаа сонссоор сонссоор хэрэггүй дэмий үзэгдэл гэдгийг улам ойлгох болов уу. Муу нуухаар сайн илчил гэж.

Энэ мэтчилэн соёл шашин, сүсэг бишрэл, урлаг, утга зохиол, улс төр нийгэм эдийн засаг, боловсрол мэдлэг, оюуны тухай сонссон үр бүтээлтэй нэг цаг өнгөрсөн байна.Эцэст нь:
Сур бас дахин сур унш бас дахин унш.(Ном уншдгүй хүнтэй битгий суугаарай)
Уншсан тань баярлалаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s