TRAIN TO BUSAN

I have travelled to PUSAN city of South Korea on 10th to 12 of September.

9 сарын 10наас 12 хооронд Пусан хотыг зорьсон ба хэдий богино үзэх ёстой газруудын ихэнхийг үзсэн ба зурганд буулгасанаа тэмдэглэлтэй хүргэж байна.

pusan-1

PUSAN CITY

Бяцхан догдлолтой эхэлсэн хэдэн өдрийн Пусан хотыг зорьсон аялал маань эхэллээ. Зочид буудлын цонхоор ийнхүү харагдах ба Анхны сэтгэгдэл бол Сөүлийг бодоход арай жижиг метроны шугамтай өнгөцхөн харьцуулахад төстэй ч шинэхэн орчин байлаа. pusan-2pusan-3

Хоттой танилцахаар багахан алхалт хийлээ. Барилга байшин их өндөр шил толин гялалзаж гялтганасан далайн эргийн үзэсгэлэнт хот мэт санагдсан.pusan-4

Heading to HEUNDAE BEACH

Эндээс хуучин Пусан шинэ Пусан хотыг тольдох ба далайн давалгааны чимээ, үнэр, салхийн их санажээ. Сэтгэлд үнэхээр нийцсэн ба далайн эргээр зориулан зассан замаар зургаа авхуулангаа нэг цаг орчим алхаж Хэүндэ далайн эрэгт хүрлээ.pusan-5pusan-6

Миний ард талаас  хөгжиж буй Пусан хотын ялгааг олж харах буй за. Пусан нь өмнөд Солонгосын 2  дахь том хот ба аялагчдын очих л ёстой газрын нэг.pusan-7

Зорин зорин ийм гоё зурагтай боллоо. Далайн чимээ салхи!

pusan-8pusan-10pusan-11

One of the tourist spot Haeundae beach which is beautiful. Highly recommend!

pusan-12pusan-13One of the tourist spot Haeundae beach which is beautiful. Highly recommend!

Хэүндэ далайн эрэг бол жуулчдын заавал зорих ёстой газар ба тус газрыг зорихоос өмнө маш олон таагүй сэтгэгдэл сонссон ч 9 сард гадна дотны жуулчдын урсгал татарсан байсан ба хүн багатай бикини өмсөхөд арай сэрүүн ч үнэхээр гоё уур амьсгал угтаж авсан ба хамгийн их таалагдсан газрын нэгдүгээрт бичнэ дээ. pusan-14

 The Haeundae beach Pusan city, South Koreapusan-15

LOVE WINS

pusan-16pusan-20

How can I  imagine a travel without coffee? Bought from SB a souvenir.

pusan-21

The Gwangali beach

Дэлхийн хамгийн урд LED гэрэг бүхий гүүр ба шөнийн цагт илүү сонирхолтой харагддаг. Гвангали эрэг нь ер бусын тайван мэдрэмж төрүүлсэн болохоор хэдий шөнө ч далайн эрэг дээр суугаад л баймаар санагдсан. Chicken&beer худалдаж аваад хэсэг залуусын бяцхан хэмжээний концертийг үзэж оройжин суусан ба салют хүртэл авж буудуулсан нь оройг улам сонирхолтой болгосон. Далайн эргээр задгай club ууд ажиллах ба тунчиг хүн ихтэй байсан. Яг энэ далайн эрэг нь бүр ч их таалагдсан ба маш зөөлөн торгомсог элстэй. Алхаад барагдахгүй өргөн болохоор гүүрийг тэр чигт нь багтаасан зураг авах гэж нилээн алхсан. Пусанд амьдардаг ч юм билүү гэж бодогдсон шүү.

pusan-22

GAMCHEON CULTURAL VILLAGE

pusan-23

LITTLE SANTORINI IN BUSANpusan-25pusan-26

FAMOUS FISH MARKET IN PUSAN WHICH OFFERS YOU ALL KIND OF SEAFOOD.

pusan-27

PUSAN TOWER

pusan-29pusan-30

DIFFERENT VIEW OF PUSAN CITY

pusan-31pusan-32from PUSAN TOWERpusan-33ORYUKDO SKYWALK(HIGHLY RECOMMEND)pusan-34

Далайн эргийн апартмент

Эцэст нь хэлэхэд заавал очих үзэх газрын нэг хэрвээ та Солонгосд ирвэл. Далайтай ойрхон болохоор би бүр амьдармаар санагдсан шүү. Бага зэрэг нутгийн аялагатай Солонгос хэлтэй ч хүмүүс нь найрсаг, хоол нь амттай. Өөрсдөө dynamic Pusan гэж нэрлэдэг ба өндөр өндөр шилэн барилгийг ёстой зай завсаргүй барьж байгаа юм байналээ. Намайг очоод буцсанаас хойш яг энэ постыг бичиж байх үе буюу 10 сард газар хөдлөлт удаа дараа болсон ба яг одоогоор далайн шуургатай хот усанд автсан байгаа ба Солонгос бол газар хөдлөлтгүй орон гэж ярих Солонгосчуудад томоохон шок болсон. PRay for Pusan гээд л байцгааж байгаадаа. Миний гайхах нэг зүйл бол яг далайн эргийн тэр шилэн барилга байгууламжууд хэрхэж байгаа бол хэхэ. Ямартай ч энэ бүхэн дуусахаар дахиад очихдоо тун баяртай байх болно оо.

Advertisements

2 thoughts on “TRAIN TO BUSAN

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s