ЖООМ

MN: Бид Япон, Солонгосоос эхлээд Зүүн өмнөд Азийн орнуудыг цаг агаарын таатай нөхцөл, халуун дулаан уур амьсгалтай утаа, тоос шороогүй чийглэг сайхан гэлццгээдэг. Яг амьдраад аж амьдралтай нь танилцаад ирэхээр шал өөр. Байнгийн халуун дулаан уур амьсгалтай орны ялаа шумуул хорхой шавьж нь ямар их тэгээд бас ямар том гэж санана. Филиппинд явж байгаад тэр нэг аварга том жоомыг хараад ухаан алдах шахсан шүү.Бурхан минь! Ямар аймар гэж бодно. Филиппин найзын маань гэрийн 00д байж таарсан ба манай найз санаа нь зовсон бололтой нөгөөдхийг зохицуулчихаад За одоо цэвэрхэн ор ор гэж билээ. Солонгос 4 улиралтай болоод ч тэрүү ж**м нь арай жижигч манайхтай харьцуулахад хамаагүй том. Зуны ид халууны үеэр чийглэг уур амьсгал эрс нэмэгдэх үед янз бүрийн хорхой шавьж энд тэнд их үзэгдэнэ. Яг тэр үед гадуур баахан явж гэртээ иртэл юу нь бүү мэд хачин амьтан өрөөн дотор байж байдаг байгаа. Томоосоо жижиг хүртлээ 4үүлээ гэр бүлээрээ зочилсон бололтой. Тавчикаа бариад дайны бэлэн байдал зарлаад байгаа онилтол оносонгүй нөгөөдүүл чинь харин бултаж үсэрдэг байгаа. Мэдээж би дайнд ялсан ч гэр бүлийнхээ өс хонзонг авах санаатай ганц нэг нөхдүүд үзэгдсэн. Ид халуунаар гарч ирдэг хачин жигтэй голио царцааны хамтарсан бүтээл гэмээр амьтан. Би Монголдоо хэзээ хамгийн сүүлд жоом байтугай аалз харснаа санахгүй байна.Хүйтэн сэрүүн нөхцөлд он удаанаар амьдарч чадахгүй нь сайн хэрэг. Үргэлж дулаан чийглэг газар хүмүүсийн хэлдгээр эрхий хурууны дайтай амьтад гүйлддэг нь үнэн юм билээ. Удаан хугацаагаар үүрлэж амьдарна. “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номонд зохиогч Хятадын Занжиажиэ хотод аялаж явах үедээ байрласан hostel ийн тухай гардаг ба ойролцоох орон дээр нь унтаж байсан австрали аялагч шөнө дунд босоод хараал урсгаж уурлаж байсан байгаа юм. Хөнжил дотор нь амьтан байна гэж бухимдсан хэрэг. Эдгээр зүйлсийг бодоод үзвэл бид хэдий хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө утаатай, тоос шороотой гэдэг ч Эх орныхон байгалын үзэсгэлэн бүрийг төгс цогцлоосон 4 улирал хичнээн сайхан билээ. Бид их азтай байгалийн бүх төрлийн үзэсгэлэнг үзэж харах боломжтой сайхан Монгол оронд төржээ. Дулаан орны найзууд маань цас анх удаа харахад нь би цуг байсан ба тэдний тэгж их баярлаж хөөрж байгааг харахад их хөөрхөн санагдаж билээ. Далайн эрэгт очиж үзэхгүй насыг барах нэгэн байхад цас орохыг харж чадахгүй нэгэн амьдарсаар л.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s