THE LIBRARY

Өнөөдөр сургуулийнхаа номын санд сууж урьд урьдынхаас илүү үр дүнтэй байгаа минь сууж буй минь орчинтой шууд холбоотойг анзаараад тэмдэглэл хүртэл бичиж байна.  Энэ 7 хоногт дандаа гэртээ л суугаад бүтээмжгүй, ном унших гэхлээр анхаарал төвлөрөхгүй байсан бол өнөөдөр бүр нэг аятайхан тархи толгой сэргээд бичмээр л санагдаад юм хиймээр л санагдаад их сайхан байна. Манай сургуулийн номын сан  цаанаа л нэг хичээл хиймээр санагдуулах увьдастай ч юм шиг.Бүх зүйлийг нь бүрдүүлээд өгчихсөн юм чинь арга байжүү дээ. Би ернь Солонгосд ирээд л ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр өөрийн дур сонирхлоороо номын санруу байнга алхдаг болсон.

Монголд Их сургуульд оюутан байхад номын сан гээд нэг өрөө л байдаг байлаа. Эндхийнх шиг хичнээн зуун эгнээ тавиурууд дундуур өөрөө номоо хайгаад багахан хэмжээний адал явдалтай явна гэж байхгүй л байлаалдаа.Тэр өрөөнд бид нар хичээлээ хийх гээд  найзуудаараа очиж суудаг байсан ба ярьж болдог байсан юм. Миний санахаар 3  сарын дараа  нэг журам сахиулагч  тэнд үзэгдэх болсон ба номын санд оюутнуудыг яриулахгүй байх үүрэгтэй. Юм ярьвал журам сахиулагч буюу 50 гаран насны биерхүү эмэгтэй бид нарыг шууд л загнана. Сая хэн дугарсан бэ хэн ярьсан бэ хэн бэ гээд чанга дуугаар орилох битгий хэл ярьсан хүнийг  алив чи хурдан гар! Номын сан бол хэн ч ярих ёсгүй газар гэдэг байлаа. За тэгээд тэр өрөөнд орж ирсэн хэн нэгэн ямарваа нэгэн чимээ гаргах битгий хэл ус ууж юм идэх хориотой гэж номын сангийн яриаг таслан зогсоогч маань өдөр бүр чанга дуугаар анхааруулах хэдий ч өөрөө цаашаа хараад самар цөмж ус ууна. Өөрөө бол бүгдийг хийж болох ба газар нутгаа тамгалсан арслан шиг л сонин уншин сууна. Бас болоогүй хамгийн сайн хийдэг зүйл бол оюутнуудтай хэрэлдэх, хэл амаар дайрах чамд ном өгөхгүй гэж айлгах зандрах явдал байлаа. Үүнээс нь болоод бид нар Зандалчин гэж хочилдог байлаа. Номын санд ороод хэдий чимээгүй суусан ч зандалчны хоолой үргэлж дуулдах ба юун хичээл хийх заримдаа хэрүүлд анхаарах хэрэгтэй болдог байсан ба мөнөөх оюутнууд ярьсан хэвээрээ чимээ гаргасан хэвээрээ байсан хэрэг.  Эрдмийн өргөөнд оюутнуудыг та нар бол малнууд гэж хэлчихээд хээвнэг байж байх тэр эмэгтэйн хувьд миний хамгийн их гайхдаг байсан зүйл бол үнэхээр номын сангийн яриаг таслан зогсоогч гэж ажлын байрыг тэр хүн өөртөө бий болговуу аль эсвэл сургууль томилов уу гэдэг байлаа. Учир нь өглөө ирээд үндсэн ажил буюу оюутнуудад чимээгүй бай гэж анхааруулах ажлаа эхлэх ба ажлын цаг  дуусахад ажил хийсэн хүн шиг л явна. Одоо бодоход өөрөө үлгэр дуурайлал муутай аливааг уурын мунхагаар шийдэх гэдэг байсанд оюутнууд дургүйлхэж заримдаа бүр хэрэгээр ярьдаг байсан хэрэг. Ямартай ч номын сангийн бяцхан зааланд анхааралаа төвлөрүүлж ном уншихад хэцүү байж ээ. Одоо тэр зааланд хэний ч шаардлага албадлагагүйгээр чимээгүй бусаддаа саад болохгүй суух соёл тогтсон болов уу? Оюутан насны хөгжилтэй л дурсамж юмдаа.

Нийтэлсэн: Т.Тэргүүнжаргал

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s