British mystery star Eddie Redmayne

MN: Danish girl киног үзээд Эддиг үнэхээр биширсэн. Хэдэн өдөр толгойноос гараагүй гайхалтай дүр. Түүний талаар их сонирхох болсноос хойш миний зочлох дуртай http://www.buro247.mn сайтад түүний тухай дэлгэрэгүй сонирхолтой бичлэг оруулсан байсныг хуваалцмаар санагдаад болохгүй болохоор нь энд бичиж оруулж байна. Дашрамд хэлэхэд залуу хүн бүр заавал зочлох ёстой веб buro247.mn ээр заавал зочлоорой. Цаг үеэсээ хоцрохгүй гэж мэд. За ингээд Eddie-д эргэн анхаарлаа хандуулья. Түүний амьдралын үе шат бүр төгс зохиолтой үлгэр шиг санагдана. Тэрээр 1982 онд санхүүч Ричард болон бизнес эрхлэгч Патриция Редмэйн нарын гэр бүлд таван хүүхдийн дундах хүү болон мэндэлжээ. Эдди хүүхэд байхдаа “Colet Court” болон “Eton College” зэрэг нэр хүндтэй сургуулиудад суралцсан. Тэр бүр “Eton College”-д хунтайж Уильямтай хамт сурч байсан. Үүний дараагаар Эдди Кембрижийн их сургуулийн “Trinity College”-ийг урлагийн түүхийн мэргэжлээр онц дүнтэй төгссөн байдаг. Хэдийгээр тэр дальтонизмтай (зарим өнгө ялгадаггүй) байсан ч дипломын ажлаа Ив Клайны “International Klein Blue” гэх патентлагдсан өнгөөр хийсэн байна.

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн
“Twelfth Night” жүжигт Вайолагийн дүрд

Хамгийн анх Эдди Шекспирийн “A Midsummer Night’s Dream” жүжгийг үзээд жүжигчин болохыг хүссэн гэдэг. Тиймээс л найман настай байхдаа анх Сэм Мендесийн найруулсан “Oliver!” мюзиклд тогложээ. Мөн тэрээр коллежид байхдаа сургуулийнхаа театрын жүжгүүдэд оролцож, найрал дуу дуулдаг олон төрлийн авьястай нэгэн байв. “Eton College”-ийн оюутан байхдаа тэр анхны том дүр буюу “Twelfth Night” жүжигт Вайолагийн дүрийг бүтээхээр болжээ. Мөн яг энд л тэрээр анх удаагаа эмэгтэй хүний дүрд хувирч байсан юм. Ер нь түүнийг Кембрижд сурч байсан үеэс л эхлэн олон төрлийн театрын жүжиг болон олон ангит кинонуудад тоглох санал ирдэг байжээ. Тэр театрын жүжигчний хувьд чамгүй амжилттай байсан бөгөөд 2010 онд “Red” жүжгээрээ театрын урлагийн “Оскар” гэгддэг “Tony Awards” шагналыг хүртсэн.

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн

Эдди Редмэйны жинхэнэ од болох гараа 2012 онд “Les Misérables” утга уянгын киноноос эхэлсэн гэж хэлж болно. Харин үүний араас “The Theory of Everything” кинонд Их Британий онолын физикч Стивен Хокингийн дүрийг маш чадварлагаар бүтээсэн нь түүнд Оскарын шагнал авчирсан билээ. Тэрээр энэхүү кинонд тоглохдоо ямар ч сонгон шалгаруулалтанд оролцоогүй. Түүнд Стивен Хокингийн дүрийг шууд санал болгосон нь үнэхээр аймшигтай санагдаж байжээ. Эдди “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Сонгон шалгаруулалтанд оролцоход тэд ядаж л чамайг юу хийж чадах талаар ямар нэг ойлголттой болно. Тиймээс тэр үед миний сэтгэл маш их хөдлөхийн зэрэгцээ их сандарч байсан” гэжээ. Тэрээр  хамгийн сүүлд “The Danish Girl” кинонд Данийн трансжендер зураач Лили Эльбегийн дүрийг бүтээж хэр сайн жүжигчин болохоо дахин баталсан байгаа. Харин одоо түүний гол дүрд тоглосон Жоан Роулингийн зохиолоор бүтээгдсэн “Fantastic Beasts and Where to Find Them” кино арваннэгдүгээр сард нээлтээ хийх болно.

#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн
“Rowan Yarns” сурталчилгаанд, 2004 он
#BuroCrush: Их Британий нууцлаг од Эдди Редмэйн
Burberry сурталчилгаанд Кара Делевиньтэй, 2012 он

Эдди алдартай жүжигчин гэдгээс гадна загвар өмсөгч байж үзсэн билээ. Коллежид сурахын хажуугаар тэр жижиг брэндүүдийн танилцуулгад оролцож, зургаа авахуулдаг байв. Тэрээр 2008, 2012 онуудад Burberry-гийн сурталчилгаанд тоглосон ба хамгийн сүүлд Prada загварын ордны 2016 оны намар-өвлийн шинэ цуглуулгын нүүр царай болсон байгаа. Хэдийгээр тэр алдартай жүжигчин ч гэсэн маш даруу, энгийн хувийн амьдралтай нэгэн. Түүний тухай ямар нэгэн “шар”, шуугиан тарьсан мэдээ бараг гардаггүй. Тэрээр эхнэр болон саяхан төрсөн охиныхоо хамт бусад энгийн нэгэн гэр бүлийн адилаар нам гүм амьдардаг байна. Харин түүний мэргэжлийн карьерт бид олон шуугиан тарьсан, гайхалтай бүтээлүүдийг дахин харна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: buro247.mn

EN: Edward John David Redmayne was born and raised in London, England, the son of Patricia (Burke) and Richard Charles Tunstall Redmayne, a businessman. His great-grandfather was Sir Richard Augustine Studdert Redmayne, a noted civil and mining engineer. Eddie is one of five children. He has English, Irish, Scottish, and Welsh ancestry. Redmayne is the only member of his family to follow a career in acting, and also modeled during his teen years. He was educated at Eton College before going on to Trinity College, Cambridge, where he studied History of Art. Encouraged by his parents, Redmayne took drama lessons from a young age. His first stage appearance was in the Sam Mendes production of Oliver!, in London’s West End. He played a workhouse boy. Acting continued through school and university, including performing with the National Youth Music Theatre.

Redmayne’s first professional stage performance came in 2002 at Shakespeare’s Globe Theatre where he played Viola in Twelfth Night. In 2004, he won the prestigious Evening Standard Outstanding Newcomer Award for his working in Edward Albee‘s play ‘The Goat’. Further stage successes followed and in 2009 he starred in John Logan’s ‘Red’ at the Donmar Warehouse in London. He won huge critical acclaim for his role, winning an Oliver Award for Best Actor in a Supporting Role. The play transferred to Broadway in 2010, and Redmayne went on to win a Tony Award for Best Performance by a Featured Actor in a Play.

Alongside his stage career, Redmayne has worked steadily in television and film. Notable projects include Robert De Niro‘s The Good Shepherd (2006), Elizabeth: The Golden Age (2007), Tess of the D’Urbervilles (2008), The Pillars of the Earth (2010) andMy Week with Marilyn (2011). In 2012, he co-starred in the musical Les Misérables(2012), as Marius Pontmercy.

In 2014, Redmayne played scientist Stephen Hawking in the biographical drama filmThe Theory of Everything (2014), opposite Felicity Jones, as Stephen’s wife Jane Hawking. For his performance, Redmayne won multiple awards, including the Academy Award for Best Actor. As such, he became the first man born in the 1980s to win an acting Oscar.

eddie-redmayne-and-fiancee

In 2014, Redmayne married publicist Hannah Bagshawe

eddieexcerpt from: imdb.com

Нийтэлсэн: Т.Тэргүүнжаргал 2016.6.28 7:00 pm

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: