Book Review 1- ”The Mist” Stephen King

Блогтоо хамгийн эхэнд номын тэмдэглэл бичихдээ таатай байгаа боловч арай хүнд зохиолоор эхэлж байх шиг байна. Яагаад хүнд вэ гэхлээр энэ нь Америк зохиолч Stephen King-ийн horror novel юм. Надад бол аймшигтай санагдаагүй ч киноны дүрслэл нь илүү аймар юм. Энд нэг гээд дугаарлаад бичиж байна. Бусад номны тэмдэглэлүүд маань дэвтэрт бичээстэй байгааг тэгж байгаад бичиж оруулна аа. Уншихад ойролцоогоор 14 хоног зарцуулжээ. Энэ номноос би хамгийн түрүүнд энэ номны тухай бодвол аав нь хүүгээ хайрлах аугаа хайр бие биесээ хайрлах хосын хайр амьдрал нятрашгүй байх зовлон бэрхшээл тулгараад гарцгүй болсон ч өөраө замаа гэрэлтүүлэх ямарваа нэгэн гарц байдгыг мэдэх яьдал юм уу даа гэж ухаарнам. Эхлэл хэсэгт гэр бүлийн аз жаргал бас их гэр амьтай байхыг харуулжээ. Гол дүр Дэвид түүний өхөөрдөм хүү Их Билли үзэсгэлэнт тайван амгалан эхнэр Стефф нар голлон гарна бас ууртай зөрүүд дэлхийг хавтгай гэж үзэгсэдийн бүлгэмийн ахлагч Нортон. Басчлан ганган шар өмсгөлт Хатагтай Кармоди түүний галзуу номлол толгой эргүүлэгч шулам хэнд билээ буудуулж үхэхэд би ернь баярлаадахсан. Газарт унахад том цүнхнээс нь тарч бутарсан зүйлд Дэвид яагаад гар хүрсэнгүйв. Хар тамхи байсан болохоор түүнийг жинхэнэ галзуу гэдгийг батлаа биз 26 цаг тасралтгүй номлож хүмүүсийн тархыг хангалттай сайн угааж анхлан үзэн ядагчдаар хүрээлэгдэж байсан бол сүүлдээ дэмжигчидээр хүрээрүүлэн хөөрхөн Биллигээр цуст тахилга өргөх шахсан хүн шүү. Хаа ч нэг ийм галзуу гэж хэлхээр авгайчууд хүний тархи толгойг угаагаад хүмүүст нөлөөлөөд байж байдагдаа. Бурхангүй газрын бумба галзуурна гэж үнээ юмдаа 80 хүн томоохон супермаркетад 2 өдөр хагас гаран тэнд амьдрал үхэл галзууралтай нүүр тулна. Дэвидын дэргэд үргэлж санаа нийлж туслах 4,5хан байх авч амьдралд яг л тийм байдаг гэмээр тэд хэдий цөөхүүлээ ч бүгд зоригтой санаачлагч амьдралын төлөө тэмцэгч гарын 5 хуруунд багтах хэдхэн зоригтонгууд гэмээр. Дэвид Стефф Билли 3 энгийн гэмгүй сайхан амьдарч байхад байгалын томоохон гамшиг хуй салхи тохиолдоход байшингийн нуувчиндаа орж амь гарах хэдий ч үүнээс үүдээд тэр салцгаах байж тэр хагацлаас хойш эхнэрээ дахин хараагүймдэг. Энэхүү номыг хэрхэн дуусгах нь миний мэдэлд шилжих естой тул би нэг их сайхан л төгсгөмөөр байна. Тэд машиндаа унтаад сэрэхэд Дэвид л түрүүлж сэрэх биз. Тэгэхэд цонхны цаанаас хуц гэгчийн нар тусаад нүд гялбаад манан арилчихсан агаарт мананцар л харагдах төдийд тэд зам дээр модны дунд сэрэхэд тусламж тун ойрхон ирж явах. Энэл бол миний таалах төгсгөл ингэж би их зохиолчын нэгэн сайхан зохиолыг дуусганадаа. Эргээд үйл явдалдаа ороод жаахан дэлгэрүүлбэл ихээхэн байгалын гамшигаас болж байшин, саравч, машин бүгд гарз хохиролтой тулгарна. Дэвид үүнээс болоод түүний таарамжгүй хөрш Нортонтой мөн гэнэн томоогүй хүү Биллитэйгээ манайхаар бол хотын төвийн дэлгүүр орохоор явахаас өмнө эхнэрийгээ хамт явахыг гуйсан ч тэрээр гэрийн ажил цэцэрлэгийн ажлаа цэццлэхээр гэртээ үлднэ. Гэрийнхээ бяцхан цэцэрлэгийн хажууд том дэрвэгэр малгайтай гартаа жижиг хүрз, зээтүү барьсаар гараараа даллан баяртай гэж үлдсэнээс хойш түүний нөхөр 2 нь хараагүй. Тэр эхнэртээ үргэлж санаа зовж байсан ч биедээ үргэлж гар буу авч явдаг, ногоон нүд тансаг биений эзэнтэй нэгэн шөнө учирна. Эрэгтэй хүний цагаа тулахаар яаж ч мэдэхийг илтгэсэн мэт. Аманда түүнийг олон тасалгааны дунд дуудаад менежрийн өрөөнд хүн байхгүй дотроос нь түгжиж болохыг хэлэхэд Дэвид эсэргүүцсэн ч Аманда би чамайг намайг яаж харж байгааг чинь харсан шүү гэснээо хамаг үнэнг нь илчилж халуун хүсэлдээ тэд шатна. Түүний бодолд хайрт эхнэр нь эргэлдэж Аманда түүнийг өөр хүний нэрээр дуудахад тэр эсэргүүцээгүй нь тэднийг адил тэгш болгосон мэт. Кармоди эмгэн энэ бүх гай зовлонг хүмүүс бий болгосон тул цусаар тахил өргөх хэрэгтэй хэмээн номлоход Аманда уурсан лаазтай даршилсан бүтээгдэхүүн авч чулуудахад Кармоди түүнийг Дэвидтэй нөхцсөний мэдэж байгаагаа хэлэхэд тэр тайван байж харцаа буруулаагүй болно. Залуухан халуухан 18настыг аймшигт наймаалжных шиг том тэмтрүүл барин нүдэн дээрнь алж орхино. Хөвөн цагаан манан дотроос аварга том аалз машин шиг жижиг нь гөлөг шиг хэмжээтэй аалз, янз бүрийн наалдамхай амьтад гарч ирж тэднийг ангуучлан аймшигт морг болон хувирах том супермаркетад пивийг хүмүүс лаз лазаар нь ууцгаана. Дэвид тэндээ үххийг хүсээгүй тул тэндээс санаа бодол нийлсэн хэдтэйгээ үнэндээ бол хүүтэйгээ мөн Аманда мөн зоригтой эмээтэй гарч арай гэж машиндаа сууцгаана. Тэр үлдэгсдыг хэзээ ч дахин хараагүй 8 мин газрыг 40 минут туулж эвдэрсээ зам унасан моддоос болгоомжилж байжээ. Билли ааваа тэр юу вэ гэхэд миний төсөөллөөр эйфил цамхаг шиг өндөртэй аварга аалз тэдний машин дээгүүр өнгөрнө. Аварга урт багана шиг хөлнүүд нь зам дээр зоогдоход ачааны машин багтах ором үлдэнэ. Зүүдэнд ч үзэгдэдгүй тэдгээр аварга амьтад энэ дэлхийгээ хамгаалах гэж эхүүн үнэрт өтгөн манангаас гарч ирсэн буй мэт санагдах ажгуу. Зохиолч Стевен тэр үед байгалд аюултай нууцын зэрэглэлтэй Сум төсөлийн тухай сонсоод үүнийг бичсэн мэт санагдна. Гагцхүү сум төсөл бодит бөгөөд хүмүүсиг хордуулж байсан. Тэр нууцыг нь мэдсэн цэргүүд амиа хорлосон байх жишээний. Зохиолч эдгээрийг мэдээд энэ аюултай туршилт үйл ажиллагаагаа зогсоохгүй боо байгаль биднээс өшөө авна гэж анхааруулахыг, энэ үйл ажиллаггааг зогсоохыг хүссэндээ бичсэн болвуу гэж сэтгэнэм. 2016.06.22 18:00 Сая хайж байгаад The Mist киноны trailer үзлээ санаснаас илүү дүр зураг байна. Чамгүй аймшгийн кино болсон бололтой үзнэ ээ.. Санаснаач Кармоди хатагтайн дүр их залуухан юм. Бүр үзэхээс тэсч ядаж байна шүү их сонирхолтой бололтой 2 цаг 6 минут кино.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s