New blog Шинэхэн блог

Сайн байна уу: Энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр Сөүлд бороотой  мөртлөө сэтгэл баяр бялхсан их сайхан өдөр гэж бодогдож байна. Албан ёсоор бол 2016 оны 6 сарын 22ны өдөр тохиож байна. Өглөө 9 цагт хичээлдээ яваад завсарлагаанаар өчигдөрхөн дууссан зохиолч Stephen King-The Mist номын тэмдэглэлээ бичиж байхдаа бодсон юм: Үнэхээр тэмдэглэл бичихгүй л болохгүй сэтгэлд нэг юм тээглээд байсан болохоор хичээлийн цаг дээр хүртэл тэмдэглэл бичих хоорондоо өнөөдөр л миний өөрийн блогоо нээх бүр заавал нээх өдөх юм байна гэдэгтээ итгэсэн. Блог нээнэ гэж маш удаан хүсч явсан маань гоё гоё блогруудын блогыг орж сонирхох, иитернэт хуудсаар зочилж шинэ санаа олж түүнийгээ их мэдлэг юм шиг олзуурхаж бусадтай хуваалцах дуртайтай минь холбоотой болов уу. Би бичих, тэмдэглэх, төлөвлөх их дуртай боловч өдөр бүр тогтмол бичиж чаддаггүйгээс болоод сайхан дурсамж үйл явдлуудыг мөнхөлж чадахгүй байх вий гэсэндээ бүх зүйлыг дэвтэр бичсэн ч би л сөхөж харахгүй бол тэндээ л хадгалагдах вий гэсэндээ блог нээж бусадтай хуваалцахыг хүсэж явдаг байсан юм. Их энгийн би бичих хамгаас дуртай үүнийгээ улам сайжруулаад тун удахгүй англи, солонгос хэл дээр тэмдэглэлээ хүргэх ба баяр баясал, ололт амжилт, мэдлэг мэдээлэл, хүсэл мөрөөдөл, зорилгоо тэмүүлэлээ хуваалцахдаа таатай байна.

Амьдралаа хайрлаж байгаа бол цаг хугацааг хайрла!

Хүндэтгэсэн Т.Тэргүүнжаргал 2016.6.22 16:31 Сөүл Хот

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s